Ослын газрыг орхисон хоёр тохиолдол бүртгэгдлээ

img

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 386 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн хүүхэд бүртгэгдээгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлажээ. 

 

Мөн энэ өдөр ослын газрын орхиж явсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.


1. Сүхбаатар дүүргийн нутаг 1 төрөхийн хойд замд улсын дугаар, сери тодорхойгүй T.Pruis маркийн автомашины жолооч нь “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын MAZ-215067 маркийн автобустай мөргөлдөж Б-г гэмтээн хэргийн газрыг орхин явсан. 


2. Баянзүрх дүүргийн нутаг Эрдэнэтолгойн “МТ” ШТС-ын хойд гарцанд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь T.Landcruiser маркийн автомашинтай мөргөлдөж ослын газрыг орхин явжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ