С.Бямбацогт намын эв нэгдлээ тэргүүнд тавьжээ

МАН-аас Ерөнхий сайдад гурван хүн нэр дэвшээд байсан. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нарын нэр дэвшүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Энэ үеэр Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар нэрээ татсанаар Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлэхээр МАН-ын бага хуралд танилцуулсан юм. Бага хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, яг одоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна.
Ерөнхий сайдад нэр дэвшсэн С.Бямбацогт нэрээ татсан шалтгаанаа ийн тайлбарлажээ. Тэрбээр албан тушаал бус намын эв нэгдлээ нэн тэргүүнд тавьсан гэдгээ хэлжээ. Мөн Ж.Эрдэнэбатыг тууштай дэмжихээ илэрхийлсэн байна. С.Бямбацогт "Миний хувьд намын дотоод эв нэгдлээ хангах, талцал хуваагдлыг үүсгэхгүй байх үүднээс Удирдах зөвлөл дээр нэрээ татсан билээ. Намайг дэвшүүлсэн намын журмын нөхөд, итгэж дэмжиж буй ард иргэддээ баярлалаа. 1970-аад оны үе тэнгийн залуус бид эвтэй байж, ачааны хүндийг үүрэн, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай..." хэмээжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ