Ц.Элбэгдорж: Сайд, дарга болох гэсэн “дурлагчид”-ыг хазаарлаарай

img

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа. Ерөнхийлөгч нэр дэвшигч Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын чухалчлах ёстой хэд хэдэн чиглэлийг өгөв. Тухайлбал:

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

1.Засгийн газар ажил хийлгэсэн олон аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь өгөөгүй гэсэн гомдол их гарсан. Энэ санхүүжилтийг яаралтай олгох хэрэгтэй. Хүмүүс халамж нэхэхээсээ илүү ажил хэрэгтэй гэдгийг хэлж байна. Ингэснээр орлого нэмэгдэнэ гэж байгаа нь их зөв.

2. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө ирдэггүй, хөрөнгө нь жил бүр буурдаг. Стандарт тогтоож, шалгуур тавиад энэ сангийн санхүүжилтийг өмнөх жилээс багасгадаггүй байх нь маш чухал. Энэ бол орон нутагт ажлын байрыг бий болгож, иргэдийг ажилтай болгодог. Би үүнийг байнга шаардана.

3.Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг энэ Засгийн газар, УИХ нээлттэй хэлэлцэж, ярилцана байх гэж бодож байна. Ямартай ч Монголынхоо тогоонд ороод ирсэн. Одоогийн үйл явц ямар байгаа, цаашид яаж авч явах гэдгийг улсын эрх ашигт нийцүүлэн, нээлттэйгээр ярилцаж шийдэх хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй.

Мөн Ерөнхийлөгч ард түмэн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр дамжуулан эрх баригчдын алхам бүрийг харж байгааг сануулав. Шилэн дээр явж буй учраас буруу хийсэн алхам бүр нь  ард түмний санамжинд үлдэнэ гэдгийг хэлэв. Тиймээс өөрийн эргэн тойрны хамтрагч, хамаатан садангаа татдаг төрийн албаны ёсзүйгүй байдлыг зогсоох хэрэгтэйг онцоллоо. Эрх баригчид өөрчлөгдсөн ч асуудал үлдсэн. Тэр асуудлыг шийдэх гол хүн нь Монгол Улсын Ерөнхий сайд гэдгийг онцгой анхаарч ажиллахыг Ж.Эрдэнэбатаас хүсэв.

 

 

Ерөнхийлөгчийн зүгээс маргаашдаа багтааж, УИХ-д Ерөнхий сайдын нэрийг оруулж, батлуулах чиглэлтэй байна. Мөн энэ сарын 20-ноос эхлэн Засгийн газраа бүрдүүлэх ёстойг хэлэв. Ингэхдээ сайд, дарга болох гэсэн “дурлагчид”-ыг хазаарлаж, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах нь эхний шаардлага гэдгийг анхааруулав.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН д амжилт хүсье. Харийн гар хөл улсаа зараад идчихэж ч магадгүй хүн хогнууд МАН ыг ялсанд хорсоод боож үхэх гэж байх шиг. Улсаа мандуулж явсан түүхтэй нам. Харин босгосон бүтээсэн баялгийг нь АН юу ч үгүй хуваагаад идсэн дээ. Ахиад л босгоорой. Итгэж байна.
2016-07-08
Ts:
Elbegee erunhii said boltson yum bishuu tsaaguuraa Ajilaa uuruu hiij uuruu hariutslagaa huleedeg yum Ymar socialism uye bish de
2016-07-08
Зочин:
Яг үнэн. Т. Гантулга ХХА, Цолмон ЭМЯ-ын сайдаар өөрсдийгээ томилсон яваа. Хоёулаа вакцинд холбогдож байсан
2016-07-07
ШИНЭ ЗТЯ-НЫ САЙДАД ДАЙХ ҮГ:
ЗТЯ, АТҮТ НЬ Г.БАТХҮҮГИЙН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ӨӨР ДЭЭРЭЭ ТАТАЖ АВМААР БАЙНА. NARTAM-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ СОЛОНГОС, ЯПОН, АНУ-ЫН ВИЗНЫ НӨХЦӨЛӨӨС Ч ХҮНД ШАЛГУУР ЗААЖ ИНЭЭД НЬ ХҮРЧ ЭЛЭГ НЬ ХӨШӨӨД ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ЗАРЖ БАЯЖИЖ СУУНА.
2016-07-07
Зочин:
Мөнхбат хэмээх шатаах дуртай нөхөр давхар дээл нөмрөх сурагтай байгаа бус уу. Уг нь өөр нам төр барихаар хар машин, давхар дээлийг үздэггүй хүн тэнэгээ гайхуулах гэж дээ. Дээлээ бас шатаасан уу. Энэ нөхөр Өнөрмаа,ЭТТ-н Эрдэнэ нартай хамаатан юм болуу. Энэ нөхрийг сайд болгож улс орноо бүү шатаалгаж үзээрэй Бурхан минь.
2016-07-07
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-07
иргэн:
шинэ ЕС-дад өөрт нь шийдэх эрх байгаа юм уу даа?????
2016-07-07
Зочин:
Монгол улсад мал эмнэлгийн алба байхгүй болсон энэ үед зоригтой алхам хийж, цоо шинэ алба үүсгэн байгуулах хэрэгтэй байна. Чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээр мотор хиймээр байна. Хоёрхон жишээ дурьдахад З. Энхболд мал эмнэлгийг 1998 хувьчлаж, бүтэц, бүрэлдэхүүнгүй болгосноор Монголд шүлхийн байнгын голомттой болсон, З.Энхболд мал эмнэлгийг мэргэжлийн бус болгосноор 2012-2016 цэцэг өвчин дэлгэрсэн, экспорт хумигдсан. Одоо МАН сэргээх бодлого явуулах нь нэн чухал байна. Ахиад ямар ч өвчин гарахад бэлэн нөхцөл үүссэн. Гэхдээ өвчиндөө биш, мэдлэггүй дарга, чадваргүй түшмэл, үр ашиггүй зардал, олигархуудын тендер саад болж байна.
2016-07-07
Зочин:
танай намын ерөнхий сайд биш чамаар ажлаа заалгахгүй шүү дээ олон фракцынхаа эрх ашгийг бодолцож томилгооо хийхгүй бол МАН түүхэндээ М.Энхболдын ЗГ огцордог шиг өөрсдөө огцруулна харж л байгаарай МАН энэ 4 жил зүгээр суухгүй үргэлж чихнээсээ хонх уяуулж бөгсөө ухуулна нам дотроос ч ухна намын гадна байгаа бусад нам иргэний байгууллага нэртэй захиалгын байгууллагаас ч ухна
2016-07-07