Хууль биелүүлээгүй хэнд ч хариуцлага тооцоорой

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчид хандан гишүүд санал, захиасаа хэлсэн юм. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зөв үйл ажиллагааг чинь дэмжиж ажиллана. Буруу зүйлд чинь хуулийн дагуу хатуу хандана. Энэ Засгийн газар ард түмний дэмжлэг авсан Засгийн газар байгаасай. Ард түмэнд яг үнэнийг хэлэх хэрэгтэй. Тэгээд түүнээсээ гарах, илааршуулах арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ Засгийн газар хууль биелүүлдэг байгаасай гэж хүсч байна. Хууль биелүүлэхгүй байсан явдал өмнөх Засгийн газрын бүх хуйвалдааны эхлэл болсон. Хууль биелүүлээгүй хэнд ч хариуцлага тооцоорой. Тэгэхгүй бол энэ Засаг чангарахгүй. Засаг солигдох мөч дээр ил далд муу зүйл их явлаа. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан, “Эрдэнэт”-ийн асуудал гээд аюултай зүйл их хийгдсэн. “Эрдэнэт”-ийн учрыг олж төр, ард түмэнд үнэнийг хэлээрэй. Энэ хуйвалдаан дарагдаад өнгөрвөл Монголд юу ч болж мэднэ. Тавантолгойн 300 мянган төгрөгийн эх үүсвэрийн асуудал хаанаас гарсан бэ? Ч.Сайханбилэгийн Засаг шиг хачин муухай башир арга хэрэглэдэг Засгийг үзээгүй юм байна. Монголбанк Засгийн газар хоёр свобт зээлийг цэгцлээрэй. Энэ Монголын асуудал. Эцэст нь төмөр замын луйвраа яах гэж байна” хэмээлээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
Khamgiin turuund Erdenetiin asuudliig shiidaj Zasgiin gazar uuriin medeld avaad daraa ni ard tumneer shiiduuleh heregtei.Ard tumnees khuvtsaag khudaldaj avakh sonirholtoi humuus baigaa shuu.
2016-07-10
Зочин:
Нямкаа ч үнэн хэллээ дээ. Бас цаана чинь ОРОС креолины хэрэг малын эмч, малчин хоёрыг дарамтлаад, ерөнхий эмч нь манараад, зөвлөх нь мангартаад, төрийн банк төөрөлдөөд, төв хөдөөгүй сандралдаад байгаа юм биш үү.
2016-07-08
zzz:
Byh namuudad huuli zorzdog asuudal baigaa, bas dyyreg horood heregjyyleh baiguullagiinhan ard tymniig ih hohiroodog asuudliig bas shalgaj , chadvartai , soeltoi hymyyseer toriin albiig guizeldyylehiig hysch baigaa shyy.
2016-07-08
irgen t:
Ulsiin hurunguur togloson nuhduuded hatuu hariutslaga tootsoj,hohiroliig baragduulah heregtei.Ard tvmen vvniig l hvleej harj baigaa
2016-07-08
irgen:
Shudarga tur baigaasaa Nyamdorjdoo bayarlalaa
2016-07-08
Zavkhanaas:
Шударга сонгогдсон гишүүдтэй маргах юм алга! Харин хууль зөрчсөн тэр нь тогтоогдсон бол СЕХ холбогдох хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэж маргаангүй болгосоны дараа УИХ, ЗГ-аа яаралгүй зөв байгуулах нь шударга есонд нийцнэ? Бушуу туулай борвиндоо баастай гэдэггүй билүү?! Эхнээсээ нэг алхам хазайвал замын төгсгөлд мянган алхам хазайна гэсэн зүйр үг бдаг даа?... Монголчуудаа?
2016-07-08
Зочин:
Yag zuv uuruus n ehel
2016-07-08