Том томилгоо

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголчууд ээлжит сонголтоо хийснээр төрийг залж жолоодох шинэ удирдлагууд тодорсоор байна. Өнгөрч буй өдрүүдэд төрийн томоохон томилгоонууд хийгдэж, төрийн ажил тасралтгүй үргэлжлэх боломж бүрдээд буй. Үндэсний их баяр наадмаас эхлээд Ази Европын зочдын өндөр хэмжээний уулзалтыг зохион байгуулах зэргээр төрийн шат шатны албан тушаалтан, хаагчдад амжуулах ажил олон бий. Тиймээс ч сонгуулийн дараа УИХ, Засгийн газрыг бүрдүүлэх ажил ид өрнөлөө. Өнгөрсөн өдрүүдэд хийгдсэн томоохон томилгоонуудыг тоймлон хүргэж байна.


 

УИХ-ын даргын овог солигдов

 

Парламентын дөрвөн жил улиран одож, шинэ бүрэлдэхүүн тодров. МАН олонх болсон энэ парламентыг М.Энхболд удирдахаар болсон нь хариуцлагаас зугтсан гэх хочийг түүнд үлдээв. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгийг эвдэж, тэр энэ удаа хууль тогтоох дээд байгууллагын удирдахаар болсон нь дараагийн алхамтай нь холбоотой гэж харах хүмүүс цөөнгүй байна. М.Энхболдыг 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд Засгийн газрын тэргүүний их ажлаас зугтсан гэж үзэж буй.

 

 

Парламентад олонх болсон намын дарга ялснаар спикерийн овог л солигдов. УИХ дахин дөрвөн жил Энхболд гэсэн даргатай хууль тогтоол батлах нь. Дараагийн Энхболдын баг хэрхэн ажиллах нь олны нүдний өмнө ил бий. Тиймээс ч олон нийт тун удахгүй эхний  үнэлгээгээ өгнө.


 

Залуухан Ерөнхий сайд

 

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдов. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Сангийн сайдаар ажиллаж байсан түүнийг үнэлэх хүмүүс цөөнгүй бий. Эдийн засгийн хүнд хэцүү цагт төрийн санг удирдаж, парламент болоод олон нийтийн үнэн зөв мэдээллээр хангасан, мэдлэг мэдээлэлтэй сайтай гэхчлэнгээр түүнийг томилох үед таатай үг цөөнгүй сонсогдож байсан.

 

 

Шинээр бүрэлдэн бий болсон парламент болоод Ерөнхий сайдын томилгооноос харвал монголчууд залуу үедээ итгэл хүлээлгэдэг болжээ. Залуухан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн араас үе тэнгийн бас нэг залуу орж ирсэн нь таалах зүйлсийн нэг яах аргагүй мөн. Товчхондоо төрд 70-аад оныхны үе эхэлжээ.

 

Ж.Эрдэнэбатын мэргэжлийн гэж тодорхойлсон Засгийн газар энэ сарын 20-ноос бүрдэх ёстой. Түүний багт хэн хэн ажиллах нь одоогоор таамаг төдий байна.


 

Гаднаас орж ирсэн хотын дарга

 

1990 оноос хойш түүхэндээ анх удаа нийслэлийн Засаг даргаар “гадны” хүнийг томилов. Нийслэлчүүдийн сонголтоор орж ирээгүй, төлөөлөгч бус энэ хүн нь УИХ-ын гишүүн асан Су.Батболд байв. Нийслэлд ялалт байгуулсан намын дарга хотыг удирддаг жишгийг мөн л “зөрчиж” орж ирсэн түүнд улстөрчийн туршлага арвин бий. Харин хот гэх их айлыг удирдах аж ахуйн ажлын туршлага бий эсэхийг нийслэлчүүд удахгүй харна. Хотын дарга Су.Батболд багаа зарчимч, шударга хүмүүсээр бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Мөн дөрвөн орлогчийг хоёр болгон багасгах мэдээлэл бий.

 

Түүнтэй хамтран нийслэлийг удирдах хүн нь Ц.Сандуй. 60 тэрбумын асуудлаас болж хотын захирагч болох эрхээ алдсан Ц.Сандуй НИТХ-ын дарга болсон.  Тэрбээр нийслэлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа томилгооны өдөр индрээс хэлсэн. Ам, ажил хоёр хэрхэн нийлж, нийцэхийг бид мөн л харж, анзаарч буй.


 

АТГ даргатай боллоо

 

Хоёр сарын өмнө дарга Д.Ганболд нь өөрийн хүсэлтээр ажлаа өгч, суудлаа орхисноос хойш тус байгууллага “эзэнгүй” байсан. Уг нь Ерөнхийлөгч томилгоог шуурхайлж, орны хүнийг оруулж ирсэн ч З.Энхболдын парламент гацаасан. Магадгүй сонгуулийн өмнө элдэв асуудал үүсэхээс сэргийлэх арга нь АТГ-ын даргын томилгоог гацаах байсан биз.

 

 

Харин М.Энхболдын парламентын шуурхайлж хийсэн томилгоонуудын дунд АТГ газар багтаж, даргатай болов. Тус байгууллагыг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байсан Х.Энхжаргал удирдахаар болов. Томилгоог хэлэлцсэн УИХ-ын гишүүд АТГ-ыг айлган сүрдүүлдэг бус соён гэгээрүүлдэг байгууллага болгох захиасыг түүнд өгсөн билээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
за даа, баахан тэнэгүүд л 2 хуваагдаад АН, МАН-ыг баахан муулж дээ, одоо муулах, ёолох байсан юм бол сонголтоо зөв хийхгүй яасан малнууд вэ, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч л болж дээ, хөөрхийс, одоо тэнэгтэж нэгнээ доромжилж, үгээр идэхээ болимоор юм, өөрсдөө сонгож гаргаж ирчихээд .......... элий балай юмуу та нар
2016-07-18
Yag unen.:
Uneng uchiv.
2016-07-18
Lhkagva:
Erdenet Uildver,uriin talaar ard tumend oilgotsgui muu bgaa ene talaar unen utgaaraa tailbarlaarai saidaa Hudlaa medee ih bdag um bna
2016-07-16
Lhkagva:
Amjilt husie
2016-07-16
ЗОЧИН:
АТГ-ын даргад сонгогдсон нөхөрт Увсын улаан луйварчин Хүрлээ баяр хүргэж байгаа зураг тавигджээ.Энэнээс харахад энэ нөхөр хэний захиасаар хэн хэнийг шоронд хатаах нь тодорхой харагдаж байна. Сонгууль луйвардах талаар Монголд рекорд тогтоосон муу новш шүү дээ.Одоо Увсад Хүрэлбаатар луйварчны хийсэн цуглаан бүр сүрт жагсаалаар эхэлж дуусах болно.
2016-07-14
Зочин:
Ажил хийсэн нь АН аахилсан нь Ардын нам мангартсан монголчууд 4 жил зовох болждээ монго огдог нам аль ч улсад байгаагуй харин бутээж хогжуулдэг нам л байдаг
2016-07-13
Зочин:
М. Энхболдыг хэзээ ч еронхийлогч болгож болохгуй Н. Энхбаярын араас оруулах естой. Еронхийлогчоор Бат-Уулийг сонговол дээр тулхтай улс торч юманд сэтгэлээрээ ханддагаа сая хотыг удирдаж байхдаа харуулсан. М. Энхболд 8 жил хот удирдахдаа хотыг естой хогийн сав л болгосон доо тэгэхэд Бат-Уул шал оор ажилласан их юм хийлээ хот одоо шал оор гое болж эхлэсэн даанч хотод шигдсэн ходооний МАНгарууд олширч дээ
2016-07-13
Yag unen.:
Uneng uchiv.
buruu tootsoo:
M.Enhbold 2017 ond Erenhiilegch bolno gej bga bol hudlaa shyy. AN- n ner devshigch songuulid yalna.
2016-07-10
Зочин:
ЕРӨНХИИЛӨГЧ ТИИМ ИХ БИЗНЕСИИН ХОИНО БАИГАА ХЭРЭГ ҮҮ? 49 Н ХУВИИГ авсан юм бол шинэ ерөнхии саидад яагаад мэдэн будилж учрыг олоорои гэж даалгаад баигаа юм болоо?
2016-07-10
зочин:
ан нам төр бариж байхдаа хамгын үнэлгээ сайтай их хэмжээгээр идэж болох 3 ажил хийсэн зам 40 хувиар хийж 60 хувыг идсэн барилга мөн адил 60 хувыг идсэн дараа нь уул уурхай 80 хуыг идэж 20 хувыг зарлагдсан тэхээр их мөнгөтэй болсон нам 4 жил амараад дахин сонгуулд орох байх ер н өөр ажил хийгээгүй шүү дээ өөр ажил хийх гэхээр идэх мөнгө бага учир хийгээгүй ард түмэн эд нарыг сайн хараж мэдэрч байдаг ухаалаг ард түмэн шүү одоо ан нам дахин төр барих нь юу бол
2016-07-10
үргэлжлэл:
Заа харж байя. Давхар дээл хэдийг өмсгөх нь вэ? Яамд хэд байх нь вэ? Яамд бодлогоо зөв бариад явах Агетлаг гэж улс эх оронд ард биднээс хуримлагдсан татварын мөнгийг шуусан ажлын түгжээсийг халах Энэ бол авилгатай тэмцэх ажлын эхлэл гэх мэтээр шинэ Засагт хийх ажлын эхлэлээс их зүйл шалтгаална
2016-07-10
Иргэн:
Ардчилсан нам засаг барьж байх үеийн дарга нар Их хурал, ерөнхий сайд яамдын сайд нараас эхлээд яамдын газрын дарга нар, агетлагийн дарга тэр ч байтугай ахлах мэргэжилтнүүд хүртэл идэж уух гэсэн шуналтаж шүлэнгэтсэн - улс эх оронд минь хэрэг болох зүйл үү гэхээсээ өмнө надад аль хир унацтай юм гэдгийг харж шийдэж байсан нь эх орны минь сүйрлийн эрмэгт авиачсан. Хүмүүсийн зан харьцаанд их өөрчлөлт орчихоод байна Хүмүүс хоорондоо элдэг сайхан харьцаа болчихлоо. Хэрэлдсэн ёвролдсон, атаа хорсол санасан байдлаар харьцаж байна. Монгол ёс шудаг үндсэндээ алдагдчихлаа Үүнийг засаж заларуулахад одооны засаг төрд гарсан хүмүүс үнэхээр жолдохоор харагдаж байна. Яамд агетлаг гээд одоогийн байгаа бүтцээр бол монгол эх орон улам бүр эргэж босохгүй сүйрнэ.
2016-07-10
Зочин:
Nerteigeer ni uvsiin humuus l turd baih yostoi gehne shiv dee
2016-07-09
хахаха:
аль аль нь коммунист хархнуудад халтай байж мэднэ ааахахахах
2016-07-09
хахахах:
увсынхнаас үнэндээ өмнөөс нь бөгс улайх юмаа ааахаххааха
2016-07-09
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-09
зочин:
далбийсан пянз минь болиоч
2016-07-09
зочин:
энэ зурагдсан пянз чинь болиоч сонгууль хийгээд дууссан яадаг хэмхэрхий хайрцаг вэ
2016-07-09
Монгол:
Элбэгдорж АТГ-ын даргыг өөрийн гэсэн хүнээрээ томилуулчихаад өөрийнхээ хөлийг гозойхгүй боллооо гэж их маадгар байна. Гэтэл энэ залуу шудрагааар түүний хөлийг гозолзуулбал яанаа. Дарханы хар төмөрлөг, Хөтлийн цемент, Эрдэнэтийн 49 хувь, Борогоульдын лициенц, Нарийсухайтын лициенз гээд мөн чолон хэрэг мандана даа.
2016-07-09
Зочин:
ЧИ УВСЫНХ байх даа , зайлуул
2016-07-09
Зочин:
Уг нь туршлага, мэдлэгээр нь үнэлж ажиллуулна гэвэл Нямдоржийг ерөнхийлөгч, Хүрэлбаатар еранхий сайд болох нь дээр
2016-07-09
Зочин:
Nerteigeer ni uvsiin humuus l turd baih yostoi gehne shiv dee
хахахах:
увсынхнаас үнэндээ өмнөөс нь бөгс улайх юмаа ааахаххааха
Зочин:
ЧИ УВСЫНХ байх даа , зайлуул
Дорж:
Ер нь Улсын мөрдөн байцаах газар, АТГ хоёр хоорондоо ямар ялгаатай юм бэ?
2016-07-09
хахаха:
аль аль нь коммунист хархнуудад халтай байж мэднэ ааахахахах
Зочин:
Za yah be shine hotiin darga aa ta er ni ajil hiih hunuu esbees hayagaa manaad baij baih yum uu? 7sariin 9nd sondgoi, 10nd tegsh tootoi mashinuud hudulguund oroltsono geed zahiramj gargachij boloogui yum uu?
2016-07-09
zochin:
erdenet uildweriig anhaaraldaa awahgui bol,ajilchid boslogo,gargaj uildweriig zogsoohod belen bna,bayar naadmaar dalimduulj,neg l yum bolood bna shu
2016-07-09
зочин:
М.Энхболд хариуцлагаас мултарч биеийн амрыг бодож УИХ-ын даргын сандалд сууж алх барьдаг ажилд оров. М.Энхболд өөрийн багийн үл бүтэх гаруудаа Засгийн газарт шургуулах эсэхийг ард олон харах болно.
2016-07-09
Ganaa:
AN-ig magtaad bgaa nohor mini bagahan shig durgui hurgeerei.Gamin setgehuitei AN-tai chini hamt ambaardaad ogie.Chaddag um bol neree zuragtai ni tavi,em bol maajie,er bol shanaadaad haychiy shuu.Ahij booljish shig AN-aa bitgii durdaad bai.
2016-07-09
Зочин:
M.Enkhbold muu gazariin naimaachin hariutslagaas bultahdaa garguun gulgaich yum aa. Yrunhii said bolood NAM iinhaa muriin hutulburiig heregjuuleechee
2016-07-09
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-09
зочин:
энэ зурагдсан пянз чинь болиоч сонгууль хийгээд дууссан яадаг хэмхэрхий хайрцаг вэ
Бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-09