Ерөнхийлөгчийн өвөрмөц хүндэтгэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын баяр наадмын нээлтийн үгийг хэлж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Долоон жил наадмын нээлтийг үгийг хэлж, төрийн туганд мэхийн хүндэтгэл үзүүлдэг байсан Ерөнхийлөгч маань энэ удаа огт өөр дүр төрхийг наадамчин олонд үзүүлэв. Тэрбээр есөн хөлт цагаан тугийг тойрч дэвэн, хүү төрвөл бөх, хүлэг төрвөл хурдан ажнай болгох монгол түмний их хүслийг бадраав. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
“Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Тэр бүрт есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юмсан гэж бодож байсан. Морин талбайд очоод морио уначихдаг, сурын талбайд очихоороо сураа харвачихдаг. Харин бөхийн талбайд очоод бөхчүүдтэй барилдалтай биш.
Үгээ хэлчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрно гэж хэнд ч хэлээгүй. Бэлдээгүй. Есөн хөлт цагаан тугаа тойрч дэвчихээд буцаж явахад манай дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сэтгэл их хөдөллөө, огшлоо” гэсээр угтсан шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ