Цагдаагаас 800 хүүхдэд бугуйвч тараажээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүүхэд төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийнх нь утасны дугаарыг бичдэг 700-800 ширхэг бугуйвч тараажээ. Одоогийн байдлаар төөрсөн нэг хүүхэд, алга болсон нэг хүүхэд зарлагджээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ төөрч алга болохоос сэргийлж гараас нь хөтөлж явах, утасны дугаараа цээжлүүлэх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ