УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэргийг түтгэлзүүлжээ

img

УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгож байсан юм. Тэрбээр яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын "Булгат-Овоо" компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан  хэрэгт сэжигтнээр татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж  нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан хэрэгт ч татагдсан билээ. Эрхэм гишүүний холбогдсон дээрх эрүүгийн хэргийг өөрийнх нь  АТГ-т  өнгөрөгч 2010 оны зургаадугаар сард  гаргасан  "Гэм буруугийн эсрэг маргахгүй. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү" гэсэн хүсэлтийн дагуу  өршөөлд хамруулсан байна. Гэхдээ эдгээр хавтаст хэргээс нь төрийн өмч шамшигдуулсан гэх Эрүүгийн хуулийн 150-аар зүйлчилсэн хэргийг нь түр хугацаагаар түтгэлзүүлсэн талаархи мэдээллийг нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр өгсөн юм. Л.Гүндалай гишүүний УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол албан тушаалын хэргийг нь түр хугацаагаар прокурорын хяналтад түтгэлзүүлсэн аж. Гэхдээ энэ оны сонгуулийн дараагаар түүний хэргийг үргэлжлүүлэн шалгах бололтой.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HUSVT-iin hashaand shahsan 2 mashin n oroh haalgani hajuud bi end shvv geed zogsoj baigaa ergelzej baigaa hvn baibal ochood haraarai.hedhen honog yabaad tag amid vzber bolood zogsoj bn
2012-01-09
NOHOIN BAAS HUDLAA SUDARGA TSAIRAILSAN PIZDA
2012-01-09
Нөгөө шудрага ерөнхийлэгчийн хийж байгаа ажил
2012-01-09