АСЕМ-ын нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Нэгдсэн хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр тус тус явагдсан юм. Манай эх оронд Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүн, Австрали, Франц, Швед зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд нар морилон ирээд байгаа билээ.
Төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид үдээс хойш Чингисийн хүрээ цогцолборт саатаж, “Нүүдэлчдийн баяр наадам” сонирхож, монгол ахуйтай танилцана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ