АСЕМ-ын төлөөлөгчид патиараа татуулав

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн. Хуралдааны дараагаар төлөөлөгчдийн тэргүүнүүд дурсгалын зургаа татуулсан юм.
Нэгдсэн хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр тус тус явагдсан юм. Манай эх оронд Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар, Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүн, Австрали, Франц, Швед зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирээд байгаа.
Эдүгээ төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид Чингисийн хүрээ цогцолборт саатаж, “Нүүдэлчдийн баяр наадам” сонирхож байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ