Төр, засгийн тэргүүнүүдийн хөрөг зургийн үзэсгэлэнтэй өргөө

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн гадаадын төр, засгийн тэргүүн, зочид төлөөлөлөгчид Чингисийн хүрээ цогцолборт очиж, Монгол наадам сонирхож, монгол ахуйтай танилцаж байгаа билээ.
Тус цогцолбор дахь нэг гэр өргөөнд АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөг зургаар үзэсгэлэн гаргасан байна. Тиймээс зочид, төлөөлөгчид өөрийн болон бусад орны тэргүүн нарын хөрөг зургийн үзэсгэлэн үзэж сонирхох нь ээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ