Хүндэтгэлийн зоог барилаа

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын эхний өдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Дээд түвшний уулзалтад оролцсон 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын тэргүүн, 16 орны Гадаад хэргийн сайд, хоёр олон улсын байгууллагын тэргүүнүүд нэгдсэн хуралдаанаа хийж, Чингисийн хүрээ цогцолборт Нүүдэлчдийн баяр наадам үзэж сонирхов.
Энэ өдрийн арга хэмжээ Чингисийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн зоог барьснаар өндөрлөж байна.
Маргааш хаалттай хуралдаан АСЕМ Вилла хотхонд эхэлж, Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг барим бичгүүдийг гаргах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ