АСЕМ-ын автобусыг худалдана

АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд БНСУ-аас оруулж ирсэн цоо шинэ 43 автобусаар үйлчилж байна. АСЕМ-ын албан ёсны хурал болон баяр ёслол гэх мэт бүхий л арга хэмжээнд эдгээр шинэ автобусуудаар үйлчилж байгаа аж. Түүнчлэн хот хоорондын нийтийн тээвэрт мэргэшсэн 50 жолооч ажиллаж байгаа юм.
АСЕМ-ын уулзалт дууссаны дараа эдгээр автобусуудыг хот хоорондын нийтийн тээврийн хувийн компаниудад худалдах юм байна. Ингэхдээ Солонгосын Экзим банкны зээлээр 10 хүртэлх жилийн хугацаатай зээлээр олгох гэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ