Увсын удирдлагууд бүрэн шинэчлэгджээ

Өнгөрсөн дөрвөн жилд анх удаа цэнхэртэж АН-ыг сонгосон Увс аймгийн ард иргэд энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-ыг олонх болгожээ. Олонх болсон аймгийн МАН-ынхан өнгөрсөн өдрүүдэд цөөнгүй томилгоо хийж, аймгийн удирдлагуудыг бүрэн чөлөөлжээ.
Увс аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын дарга Д.Батсайхан сонгогдож энэ сарын 15-нд ажлаа хүлээн авчээ. Тэрбээр өмнө нь аймгийн ИТХ-ын даргаар найман жилийн хугацаанд ажиллаж байсан билээ. Харин Засаг даргын орлогчоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ц.Батболд сонгогджээ.
Тэгвэл ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ИТХ-ын даргаар Э.Насанбат нар томилогдсон байна.
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ