Пак Гын Хэ нутаг буцлаа

img

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нутаг буцлаа. Тэрбээр манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын хүндт зочдын нэг юм. Bөн хатагтай Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийж, өнөөдөр өндөрлүүллээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол-Солонгосын хооронд хамтран ажиллах 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

 

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоон жилийн өмнө манай улсад айлчилж байсан. Тэрбээр "Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, ардчилал улам илүү хөгжсөн байна" хэмээн манай улсыг талаар сэтгэгдлээ хэлсэн юм.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэдхэн өгүүлбэр алдаагүй хэлхчих чадваргүй сэтгүүлч байна хөөрхий
2016-07-18