УИХ-ын гишүүн Д.Дондог түр шалгагдахгүй

img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст   шалгагдаж байгаад харьяалалын дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжсэн  УИХ-ын гишүүн Д.Дондогт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад түр хугацаагаар түтгэлзүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өнөөдөр өгөв. Түүний хэргийг түр хугацаагаар шалгахгүй болсноо УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбон тайлбарлаж байна. Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас  түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад  гурван удаа ирүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй юм. УЕПГ-аас илгээсэн гурав дахь удаагийн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж Үндсэн хуулиар тогтоосон байдаг тул байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн энэхүү заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13, 6.15, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул Улсын Их Хурлын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахыг хүсч Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын их хуралд албан бичиг хүргүүллээ” гэсэн албан тоотыг илгээж байсан аж.  Түүнчлэн эрхэм гишүүний хэргийг АТГ бус Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  шалгаж байгаад зарим хүмүүс гайхахад хүрч байсан юм.  Учир нь тус  алба нь зөвхөн хуульч, прокурор, цагдаагийн ажилтантай холбоотой гомдол мэдээлэл, гэмт хэргийг шалгах үүрэгтэй байгууллага мөртлөө яагаад  УИХ-ын гишүүнийг шалгах болов гэсэн асуулт хариулт нэхэж байв. Тэгвэл  зарим учир мэдэх хүний хэлэхээр  эрхэм гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны  хэрэгт  Эрүүгийн цагдаагийн газрын хоёр мөрдөн байцаагч холбогдон  хамтдаа шалгуулж буй гэх мэдээлэл ч бий. Түүнийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн  гэх  үндэслэлээр шалгаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene dondog luiwarchin 3 say dollor idsen ichihgvi ih hurald suugaad baidag olon huniig amidralgvi bolgoson nowsh iim luiwarchidiin hergiig dahin sergeej shorond ni yawuulah heregtei
2012-04-13
ENE BOL ARDIIN NAMIINXANII XIIJ BUI LUIBAR BULXAINII DONGOJ ZAX ZUX NI CVV DEE? ED NAR BVR MAFI BOLOOD BIENIIGEE XAMGAALDAG ? ARD TYMEN MINI UM BODOX SAG BOLGEE?
2012-01-09