Сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлана

09:00 цагт: Японы Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах" төслийн нээлт ХАХНХЯамны 10 давхрын хурлын зааланд болно.
11:00 цагт: НЗДТГ-ын А танхимд "Алдрын од" шагналын энэ жилийн эзнийг зарлах хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын телевизүүдийн холбоо, Казак залуучуудийн холбоо хамтран Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслахаар “Өлгийчүүддээ туслая” нэртэй хандивын аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Олимпд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ Чингисийн талбайд болно.
11:30 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газарт Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүрээнд алба хаагчдыг шагнах арга хэмжээ болно.
12:00 цагт: Нийслэлийн Аудитын газраас Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлана. Орчлон сургуулийн урд талд, Нийслэлийн Засаг захиргааны V байр.
13:30 цагт: ГТЕГ-ын 7 давхрын хурлын танхимд НӨАТ-ын урамшууллын ebarimt сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад батламж гардуулж, сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ