Орхон голын усны түвшин 38 см-ээр давжээ

img

 

Орхон голын усны түвшин байх ёстой хэмжээнээсээ 38 см давж үерлэн үерийн аюултай түвшинд хүрчээ. Цаашид усны түвшин нэмэгдэж, үерлэх хандлагатай байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байж, усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулах, усанд оруулахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн энэ сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлийг хийсэн байна. Энэ үеэр усанд живж байсан гурван хүнийг авран хамгаалжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ