”Тэвдэж явахад нь тэвнээр туслая”

img

 

2016.07.08-наас 08.01-ний хооронд богино хэмжээний видео бичлэг болон фото зургийн уралдааныг зарлаж байна.

Хүний амьдралд нэг нэгэндээ туслах хамгийн сайхан. Хариу нэхэлгүйгээр хэн нэгэнд тусалчихаад явж байхад сэтгэл нэг л өег сайхан байдаг. Та бүхэн бусдад чин сэтгэлээсээ тус хүргэж буй хэн нэгний гэрэл зураг болон бичлэгийг бидэнд ирүүлэн манай уралдаанд оролцоорой. Нийгэмд сайхан үйлс түгэн дэлгэрэхэд Таны оролцоо ч хэрэгтэй.

Тавигдах шаардлага:

  • • Утга санаа, агуулга зорилго нь сэдэвтэйгээ нийцсэн байх;
  • • Бүтээл нь бусдад туслах сэдлийг төрүүлсэн, сургамжтай байх;
  • • Гэрэл зураг, видео бичлэгт тавих онцгой шаардлага байхгүй;
  • • Тухайн бүтээл нь оролцогчийн өөрийн өмч байх;
  • • Архи, тамхи, садар самуун сурталчилсан агуулгагүй байх;
  • • Мэргэжлийн програмаар засварлан баяжуулж болно;


Бүтээлийг хүлээн авах огноо, анхаарах зүйлс:

  • • Гэрэл зураг болон видео бичлэгийг 07.08-ноос 08.01-ний өдрийг дуустал marketing@mongoldaatgal.mn хаягаар хүлээн авна.
  • • Бүтээлээ илгээгч нь өөрийн овог, нэр, фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа бүтээлийн хамт илгээнэ.
  • • Ирүүлсэн бүтээлүүдийг 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн www.facebook.com/mongoldaatgal хуудаснаа байршуулна.


ШАГНАЛ:


Үндэсний үйлдвэрлэгч “НИКЕЛ ГАМБАА”-ийн үйлдвэрлэсэн УНАДАГ ДУГУЙ олгоно.

  • - Шилдэг Видео бичлэг ялагч 1ш
  • - Фото зургийн ялагч 1ш


УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

  • • Бутээлд тавигдах шаардлагыг хангасан байна.
  • • Гэрэл зураг болон Видео бичлэгт хамгийн их Like, эерэг comment авсан байдлаар шалгаруулна.


УРАЛДААНЫ ХУГАЦАА: 2016.07.08-аас 08.01 хүртэл


Уралдааны шилдэг бүтээлийг 2016.08.03-ны өдөр олон нийтэд мэдээлж, шагналыг гардуулна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ