“Өлгийчүүддээ туслая”

Монголын телевизүүдийн холбоо Казах залуучуудын холбоотой хамтран “Өлгийчүүддээ туслая” хандивын аяныг эхлүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд энэ сарын 10-нд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас тус сумын 5 багийн айл өрхүүд үерт нэрвэгдсэн. Үерийн улмаас Өлгий сумын 160 гаруй айл үерт автаж, орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрсэн гэх мэдээ байна. Үүнтэй холбогдуулан Монголын телевизүүдийн холбоо болон Казах залуучуудын холбооноос гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор "Өлгийчүүддээ туслая" хандивын аяныг өрнүүлж эхэлжээ.
Хандив өргөхийг хүсвэл Хаан банкны 5041070994 /Монголын Казах залуучуудын холбоо/ тоот дансанд гүйлгээ хийх боломжтой юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ