Байнгын хороод хуралдана

Байнгын хороод хуралдахаар боллоо. Хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг хэлэлцэхээр болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг нэрийг тодруулаад байгаа билээ. Бүлгийн хуралдаанаар
- Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд,
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр,
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан,
- Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва,
- Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав,
- Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл нарыг тус тус сонгохоор болсон.
Мөн өнөөдөр тус бүлгийн хуралдаанаар Засгийн газрын сайд нарын нэрийг хэлэлцсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой сайд нарын нэрсийг зөвшилцөнө. Хэрвээ Ерөнхийлөгч зөвшилцлийн хариуг хүргүүлвэл, сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ