Байнгын хороод дарга нараа дэмжив

img

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын байнгын хороод хуралдлаа. Хуралдаанаар тус тусын дарга нараа сонгосон юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдаануудад оролцож, байнгын хороодын даргад нэр дэвшигчийг танилцууллаа.  УИХ-ын 8 байнгын хорооны хуралдаанаар даргад нэр дэвшигчдийг сонгохыг дэмжив. Үүнд:

 

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд,
  •  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр,
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан,
  •  Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар,
  •  Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва,
  • Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав,
  • Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл нарыг тус тус сонгохыг дэмжив.

 

Байнгын хороодын дарга нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулан батална.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-22