”Унтаад бостол ажлаас чөлөөлчихөж”

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ийн бичжээ. Мөн тэрбээр "Аймгийн ИТХ-ын сонгуулийн дүн АН-16, МАН-16 байгаа. Гэхдээ Дарьгангын нэг тойрог дээр 9 дүгээр сарын 25-нд дахин сонгууль болох шүүх олон сонгуулийн байгууллагын шийдвэр гарсан. Гэтэл МАН ирц дутуу, хууль бус хурал хийж, хурлын шийдвэр хэмээн ямар ч тамга тэмдэггүй цаас Ерөнхий сайд руу явуулж, шийдвэр гаргуулжээ" хэмээжээ.
Мөн Сүхбаатар аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж, маргааш үргэлжилнэ. Баяр наадмын өдрүүдэд албан ёсны амралтын өдөр байдаг. Харин энэ амралтын өдрүүдэд Ж.Батсуурийг ажлаа өг хэмээн дуудсан нь түүний дургүйцлийг төрүүлсэн бололтой. Тэрбээр найман жил хамт зүтгэсэн хамт олныхоо өмнө ажлын өдөр ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа бичжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ