МАН сайдын сонголтоо эргэн харна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах тухай мэдээлэл байна. Гэхдээ одоогоор хуралдаан эхлээгүй байна. Хуралдаанаар Засгийн газрын сайд нарын асуудлыг ярих бололтой.
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимд ажиллах сайд нарыг тодруулсан. Эрх баригчдын сонголт олон нийт төдийгүй намынханд нь ч таалагдахгүй байна. Мөн Ерөнхийлөгч нь Засгийн газрын шинэ гишүүдийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, дахин зөвшилцөх хүсэлтийг хүргүүлээд буй юм.
Тиймээс МАН-ынхан дахин хуралдаж, асуудлыг дотроо ярилцахаар болжээ. Ингэхдээ 4-5 сайдыг өөрчилнө гэх сураг байна.
Засгийн газрын гишүүдэд:
Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх
Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат
Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил
Хуульзүйн сайдаар С.Бямбацогт
Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн
Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр
Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ
Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Өнөрболор
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ж.Батсуурь
Зам, тээврийн сайдаар Д.Ганбат
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Анандбазар
Эрчим хүчний сайдаар Ц.Цэнгэл
Эрүүл мэндийн сайдаар Ж.Цолмон нарын нэр яригдаж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ