“Мэргэжлийн” Засгийн газар бүрдлээ

img

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат танхимаа бүрдүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг батламжилсанаар түүний Засгийн газар бүрдэж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

 

 

МАН-ын сонгуулийн амлалт ёсоор “Мэргэжлийн” Засгийн газар байгуулснаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад хариулахдаа хэлж байв. Тэрбээр сайдаар томилогдсон хүмүүс нь “Мэргэжлийн” гэх тодотголд нийцэж байгааг ч онцолж байсан юм.

 

Гэвч МАН-ын оруулж ирсэн сайд нар бүгдийн талархлыг хүлээсэнгүй. Бүр МАН-ынхан ч өөрсдөө нэр дэвшигчдийг хараад ухаан балартсан тухайгаа чуулганы танхимаас хэлж, МАН-ын удирдлагуудыг улалзуулав. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд “Шулуухан хэлэхэд энэ томилгоо таалагдахгүй байна. Бид амалсандаа хүрэхгүй байна. Нам бол компани биш. Сайд нарыг ямар шалгуураар гаргаж ирснийг мэдэхгүй байна” хэмээн эсрэг байр суурь илэрхийлэв. Ил хэлсэн нь Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, А.Сүхбат болохоос сайд нарын нэр дэвшилтийн талаар мэдээгүй өнгөрсөн МАН-ын гишүүд олон бололтой.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын томилгоо МАН-ын дарга М.Энхболдын найруулгаар цомхон хүрээнд явагдсаныг “Ах” намын нэр нөлөө бүхий гишүүд нууцалсангүй.

 

Тиймдээ ч бүхний нүдийг орой дээр нь гаргасан нэр дэвшигчид оруулж ирж, АТГ-ын буянаар түр түтгэлзүүллээ. УИХ-ын танхимд сууж үзээгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй нөхөд гэнэтхэн л Монгол Улсын Засгийн газрын гишүүн болох гээд Төрийн ордонд ороод ирсэн нь үнэндээ хачирхалтай байлаа. МАН сонгуулийн өрөө төлөхийг санаархсан ч олон эсэргүүцэлтэй тулгарснаар түр хойш тавилаа. Ирэх долоо хоногоос  тэд алдаагаа зассан хэмээн дахин нөгөө дөрвөө зүтгүүлэхийг үгүйсгэх аргагүй.

 

Ямартай ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар хагас дутуу ч гэсэн бүрдлээ. Энэ Засгийн газар “Мэргэжлийн” түвшинд ажиллах эсэхийг олон нийт удахгүй харна.

 

Шинээр томилогдсон сайд нарыг танилцуулж байна.

 

  • Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх
  • Монгол Улсын сайд  ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат
  • Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил
  • Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт
  • Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн
  • Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар  Н.Номтойбаяр
  • Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын  сайдаар Ж.Батсуурь
  • Зам, тээврийн сайдаар Д.Ганбат
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж томилогдов

 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Munhbat chin namiinhaa nariin bichgiin darga bailuu bi l huwidaa ih dajgui zaluu gej bodood baidiin hergiin erhelehiin dargiig sn hiichih bhaa nudee olson gej bodjiinooo
2016-07-25
Зочин:
Болж байна аа. Овоо аятайхан, юм хийчихээр хүмүүс сайдаар сонгогдсон байна лээ. Ажлын амжилт хүсье даа.
2016-07-25
Зочин:
Byambacogt tulgatai uls turch, umnux zasgiin ved surug xvchnii dargiig sain xiij baisan. Ene udaad MAH yalj said bolloo. Sain ajillax bailgvi.
2016-07-25
Зочин:
Choijilsvren tom group kompan udirdaj ywdag bolhoor ediin zasgiin hangalttai medlegtai baij l taaraa. Odoo sangiin saidaar tomilogdloo. 4 jiliin hugatsaand mongoliin ediin zasgiig arai uur tvwshind awaachij, unuugiin hyamraliig arilgah baih gej naidaj baina.
2016-07-25
Зочин:
Munhbat bol 3 jil namiin nariin bichig hiisen hun. Uls turiin togoond orsnoos ylgaagui turshlagatai bga. ZGHEG-iin darga bolson n bolj l bn. Yer n hurimtluulsan turshlaga ih chuhal shv. Ene zergiin ajliig bol hiiged ywchih chadwartai hun bh da.
2016-07-25
Зочин:
Choijilsvren mundag biznesiin uhaantai hvn dee. Tom groupiig awch ywdag hun sangiin saidiin ajliig sain hiih n damjiggvi.
2016-07-25
Зочин:
Оюунхоролыг БОАЖ-ын сайдаар тавьсан нь нүдээ олсон сонголт болсоон. Аялал жуулчлалын салбар их чухал. Гадаадуудыг олноор эх орондоо татсанаар улс орныхоо эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой болно. Тэр чиглэлээр жуулчдыг татах олон сайхан газруудыг бий болгоход түлхэц болж өгөөрэй. Амжилт хүсье.
2016-07-25
Зочин:
Emegtei hun said baihad gemgui shu. Oyunhorol bol olon jil uls turd zutgesen lider emegtei. Gants mundag emegtei uls turchuu said blsond bayrtai bn.
2016-07-25
Зочин:
Zaluu hvn turd garah tsag n bolsoon. MAH zaluuchuddaa bolomj olgoj baigaa n saishaaltai. Odoo harin owoo dajgvi bureldhvvntei zasag baiguulaad bgam bishv. Ym hiih baih aa. Harj l baiy.
2016-07-25
Зочин:
Бямбацогт гадаадад магистр хамгаалсан, МУИС-ийг эрх зүйчээр төгссөн. УИХ-д олон жил ажилласан туршлагатай гэхээр Хууль зүйн сайдын суудлыг өлхөн аваад явчихаж дөнгөнө. Бас Чойжилсүрэн мундаг, тууштай хүн дээ. Том бизнес хийдэг хүний сэтгэх цар хүрээ нь ч илүү байгаа. Ер нь болж байна. Овоо аятайхан хүмүүс гарчихсан байна.
2016-07-25
Зочин:
Ta bidnii songolt shv de. Tegeed ch yer n odoo buhimdaad yahaw. Bas dajgui humuus baij l bn. Ajlaa ch hiij ehleegui bhad muulhaa urital bolgoh ym. Byambatsogt bol olon jil turd zutgesen, bas ch gui undur bolwsroltoi hun. Er n zaluu humuus ih garsan bn. Yaj ajillahiig n l haray!
2016-07-25
Зочин:
АМЖИЛТ ХҮСЬЕ. МЭДЛЭГ, БОЛОВСРОЛТОЙ, ОЛОН ЖИЛ ТӨРД АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ, САЛБАР САЛБАРТАА ТОХИРСОН ХҮН НЬ СОНГОГДСОН БАЙНА.
2016-07-25
Зочин:
Munhbat bol 3 jil namiin nariin bichig hiisen hun. Uls turiin togoond orsnoos ylgaagui turshlagatai bga. ZGHEG-iin darga bolson n bolj l bn. Yer n hurimtluulsan turshlaga ih chuhal shv. Ene zergiin ajliig bol hiiged ywchih chadwartai hun bh da.
2016-07-25
Зочин:
Мундаг хүмүүс их байнаа. Оюунхорол, Мөнхбат, Чойжилсүрэн, Бямбацогт гээд төрд зүтгэлтэй хүмүүс сайд болсон байна. Мөнхбатаас бусад нь бүгд УИХ-д 2 удаа сонгогдчихсон хүмүүс. Мөнхбат ч бас намын нарийн бичиг хийж байсан, хариуцлагтай, дутахааргүй чадварлаг залуу шүү.
2016-07-25
Зочин:
Зөвхөн Монголдоо амьдарч сургууль дүүргэсэн хүмүүсийг сайд болгосон байна ...
2016-07-25
Тийм байна:
Мэргэжлийн засгийн газар бүрдэж байна, Үнэхээр мэргэжлийн юм байна, Ямар юманд мэргэшсэн болох нь харагдах хүлээгдэж байна даа, Байгаль орчноо л Оюунаа битгий хорлоорой,
2016-07-25
Зочин:
mergejliin humuus mongo dundaas n
2016-07-25
ИРГЭН:
ИЙМ ЗАСГИЙГ МЭРГЭЖЛИЙН ГЭДЭГ ЮМ УУ??? МЭРГЭШСЭН ЛАНЖГАРУУД НЬ ҮЛДЭЭД МӨНГӨТЭЙ НЬ ГАРААД ИРЭХЭЭР МЭРГЭЖЛИЙН БОЛДОГ БАЙХАН АА. НЭГ Л БИШ ЭЭ100 ХОНОГ ТЭМЭХГҮЙ БОЛЛОО.
2016-07-25
Зочин:
Mergejliinh bish zailzail . Ta nar AN shig bolnodoo ene ynzaaraa haraarai. 4jil mash hurdan shuu!!!!1
2016-07-25
Зочин:
ENE NIIGMIIN XOG SHAARIIN ESRSG MONGOLIIN ARD TUMEN CAG N BOLOXOOR N TEMCENEE
2016-07-25
Зочин:
XOG SHAVXRUUNII ESRSG MONGOLCHUUD BID TEMCENEE
2016-07-25
Зочин:
ENE MAH--I AVILGACHDAAS BURDSEN ZASAG.MONGOLCHUUD BID TEMCENEE
2016-07-25
Kh:
Neg solongos avgain zurag haragdaad baisan yasiin bol
2016-07-25
Зочин:
ХҮНИЙ ХУУЧАН ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ГЭЖ НЯМДОРОЖ ИХ ХУРЛД БАЙХ Л ЁСТОЙ ХҮН МӨН ЮМ БАЙНА
2016-07-25
Зочин:
НӨГӨӨ 7САРЫН 1 НИЙ АЛУУРЧАН МӨНХБАЯР МӨНӨ ҮҮ ТАМЬ НЭЭ НӨГӨӨ ТАНХАЙ АВИЛГАЧ ХҮЧЭНГИЙН ХЭРЭГТЭН НОМТОЙБАЯР УУ МАН ГЭЖ ИЙМ ОО ЭНЭ УДАА СОНГОЖ БАЙГАА ЮМ ГАДНИЙ ЛУЙВАРЧИН НАР ХАР МАШИНААР АН ИЙГ ИТГҮҮЛЭЖ БАЙГААД ГЭНДҮҮЛЭЖ МАН ИЙГ СОНГОЛОО
2016-07-25
zochin:
Зайлуул даа. Ийм ч Засгийн газар байх гэж. Мэргэжлийн луйварчид байна. Мөнхбат, Чойжилсүрэн, Номтойбаяр гэх мэт
2016-07-24
zochin:
Ouynhorol mundag emegtei shvv uls turd bgaa gants manlailagch emegtei ene ajliig turshlaga medlegeere henees ch ilvv avch yavj chadna
2016-07-24
Зорин:
Чойжоо , Номгуйбаяр 2 удахгуй байхаа
2016-07-24
Зочин:
Мөнхбат намын нарийн бичиг хийж байсан мундаг залуу шүү. ЗГХЭГ-ын дарга болсон байна. Ажлын амжилт хүсье.
2016-07-24
Зочин:
Мундаг хүмүүс их байнаа. Оюунхорол, Мөнхбат, Чойжилсүрэн, Бямбацогт гээд төрд зүтгэлтэй хүмүүс сайд болсон байна. Мөнхбатаас бусад нь бүгд УИХ-д 2 удаа сонгогдчихсон хүмүүс. Мөнхбат ч бас намын нарийн бичиг хийж байсан, хариуцлагтай, дутахааргүй чадварлаг залуу шүү.
2016-07-24