Салбартаа ”эзэн” болох сайд
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн мэдүүлсэн Засгийн газрын 11 гишүүн парламентын шүүлтээр орж, сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Тэдний дунд салбараа мэддэг туршлагатай хүмүүс цөөнгүй буй. Ерөнхий сайдын хэлдгээр "Мэргэжлийн" хэмээн тоогдож буй хүмүүсийн нэг нь БОАЖ-ын сайд Д.Оюунхорол юм.
Түүнийг гишүүдийн асуултад хариулт өгч буй байдлаас нь салбараа мэддэг, мэргэшсэн удирдлага гэдгийг нь харуулна. Байгаль орчин, Туул голын бохирдол, нөхөн сэргээлт зэрэг хүрээлэн буй орчны талаар гишүүдийн асуулт болоод түүний хариулт энэ салбарт "эзэн" нь ирснийг харуулна. Өмнөх Засгийн газрын үед сайдаар нь ажиллаж байсан тэрбээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэлснээ, хийх ажлаа үргэлжлүүлэхээр ирлээ. Мөн төрийн ажлын залгамж халааг үргэлжлүүлнэ гэдгээ ч БОАЖ-ын сайдын тамгаа гардан авахдаа хэлж байв.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ