”Шилэн Цогоо” дэд сайд болох уу

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 11 сайд томилогдоод буй. Үлдсэн дөрвөн сайдыг томилчихвол "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэнэ.
Яамдын сайд нарын томилгооны дараа дэд сайдын асуудал яригдана. Дэд сайдуудыг хэзээ томилох нь одоогоор тодорхойгүй байна. Харин зарим яамны дэд сайдад нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Тухайлбал, Б.Цогтгэрэл Зам тээврийн яамны дэд сайд болох хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд хүргүүлсэн тухайгаа олон нийтийн сүлжээнд бичжээ. Тэрбээр Иргэний нисэх, МИАТ, төмөр зам зэрэг газрыг шилэн болгохын тулд энэ албан тушаалд нэр дэвшиж буй гэнэ. Түүнийг олон нийтийн сүлжээнийн хэрэглэгчид "Шилэн Цогоо" гэдгээр нь андахгүй мэднэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ