Б.Бадрал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Б.Бадрал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүний оронд хэн ирэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хотын шинэ мээр Су.Батболд өнгөрсөн долоо хоногт Э.Бат-Үүлийн зургаан орлогч даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр хоёр орлогч томилох яриа бий. Мөн л хэн байх нь тодорхойгүй байна.
Хотын дарга Су.Батболд шударга, зарчимч хүмүүсээр багаа бүрдүүлэхээ мэдэгдээд буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ