Томилгоо хэмээх том тойрог

img

Парламентад үнэмлэхүй олонхи болсон МАН энэ өдрүүдэд их томилгоогоо үргэлжлүүлж, нүүдэл суудал хийгээд тун завгүй. Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөн, тарах нь гишүүд чуулганы хуралдаанаас тарж байгаатай агаар нэгэн сүртэй. Үнэмлэхүй олонхийн суудал авсан ч МАН Засгаа бүрэн бүрэлдэхүүнээр нь томилуулж  чадсангүй.

 

Нэр дэвшүүлсэн дөрвөн сайд нь “эрх ашгийн зөрчилтэй” гэсэн үндэслэлээр жийгдэв. Мэдээж боловсон хүчин олонтой МАН-д зөрчилтэй эрхмүүдийн цаана ээлжээ хүлээгээд, сайдаар томилогдохоор горилж байгаа нөхөд өчнөөн бий. Нэгэнтээ АТГ-аас эрх “ашгийн зөрчилтэй” гэж дүгнүүлэн, сайдын суудлаас жийгдсэн эрхмүүд хуулийн байгууллагынхнаар өөрт ашигтай дүгнэлт гаргуулж, хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр өөрсдийгөө магтуулсан төлбөрт мэдээлэл цацах боллоо. Тухайлбал, нийгмийн сүлжээнд бухимдал, эсэргүүцэлтэй тулсан БХБ-ын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорын талаар хуульч А.Энхтөрийн “Д.Өнөрболор нь хувьдаа барилгын компанигүй, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй нэгдмэл ашиг сонирхолгүй, зөвхөн гэрээний дагуу төслүүдийг удирдаж ажилладаг. Тийм болохоор ашиг сонирхолын зөрчил үүсэхгүй бөгөөд ашиг сонихрлын зөрчил үүсэхээр нөхцөл үүсвэл тухай бүрт нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр мэдүүлэхээр хуульчлагдсан байдаг. АТГ-ын тодорхойлолтонд техникийн шинжтэй алдаа гарсан. Үүнийг хуулийн дагуу залруулах ёстой” гэх мэдээлэл цацагдлаа. Цаашлаад ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонг дахин өргөн барих тухай чих дэлсэж байна.

 

Хэрвээ МАН АТГ-гаас “эрх ашгийн зөрчилтэй” гэх үндэслэлээр нэрийг нь дэвшүүлээгүй үлдээсэн энэ дөрвөн эрхмээс албан тушаалд дахин дэвшүүлж баталвал мөнгөний томилгоо гэх олон нийтийн дүгнэлтийг бататгасан үйлдэл болно.

 

Үлдсэн дөрвөн салбараас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар  экс дэд сайд Ж.Сауле, БХБ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Эрчим хүчний сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, ЭМ-ийн сайдаар ХСҮТ-ийн захирал Ш.Төмөрбаатар нарын нэрийг дэвшүүлэх сураг байсан. Дээрх нэр дэвшигчдийг олон нийт салбараа мэдэх, удирдах чадвартай эрхмүүд гэж хүлээн зөвшөөрч байна лээ.

 

Ер нь Төрийн ордонд ойрын хэдэн жил үзэгдээгүй эрхмүүдийн хөл нэмэгдэж, зүс  тодрох болсон. Засгийн газрын томилгоо үлдсэн дөрвөн сайдаас гадна 27 агентлагийн дарга, дэд сайдаар үргэлжилнэ.  УИХ-д нэр дэвшээгүй, салбар салбартаа мэргэшсэн экс гишүүд, Засаг дарга нар, сонгуулиар аль нэг тойрогт хөшигний ард ахалж ажилласан эрхмүүд  агентлагийн даргаар  томилогдох магадлалтай.

 

Учир нь “өнгөрсөн хугацаанд намдаа үнэнчээр зүтгэсэн хүн” гэх тодотгол ч юм шиг, тодорхойлолт ч юм шиг жагсаалт бүхий нэрс гарч ирээд байгаа. Намдаа мөнгө хандивлаагүй ч бие сэтгэлээрээ зүтгэсэн эрхмүүд ямар нэг албан тушаалгүй хоцорвол гомдоллогсдын фракц үүсгэн, жигүүр байгуулж, үгээ дайдаг. Зарим нь эхнээсээ албан тушаал горилох саналаа намын даргадаа уламжилснаа цахим жиргээнд ил тодоор зарлан шантаажлаад байгаа. Үүний цаана ямар ашиг сонирхол байгааг таашгүй.  Хэн дуртай нь "би сайд, дарга болъё, чадна" гэж цээжээ дэлдэн дэвхэрч болох ч  хүслээр болоод байдаггүй хорвоо. Ер нь хэн нэгэнд "Сайд болмоор байна" гэж чанга дуугарч байгаад агентлаг хариуцах  гэсэн нууцхан эрмэлзэл байхыг үгүйсгэхгүй.

 

Хэрвээ дээрх “эрх ашгийн зөрчилтэй”-д тооцогдон сайд болж чадаагүй үлдсэн эрхмүүд аль нэг салбарын дэд сайд, агентлагийн даргаар томилогдвол компаниудад албан тушаалын тендэр зарласан мөнгөний Засгийн газар бүрдлээ гэсэн  нийгмийн шүүмжлэл үйлдлээр баталгаажлаа гэсэн үг.

 

Ер нь үнэмлэхүй олонхи МАН-ынхан томилгоо хэмээх том тойрогт албан тушаалын наймааг үргэлжлүүлэх вий гэсэн хардлага нийгэмд байгааг сануулж хэлэхэд илүүдэхгүй биз.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

919:
сайдын албан тушаалыг 20 тэрбум гэж байна гэнэ МАН-ХАН.....
2016-07-27
зочин:
Үндэсний Аудитын газрын дарга Зангадыг солимоор юм даа
2016-07-27
Ard auysh:
Khulsan tashuur baidag chboloosoi khuruun daaulguud yvakh yumsan KHUULI tsaazguich boloosoi KHULGAICH nariin tolgoig khaga tsokhikh yum san daa
2016-07-26
Зочин:
munhbat baymbatsogt hurelsukh geed zaluu humuusee demjsen n taalagdsan. odoo zaluu siireg tolgoinuudaar udirduulah tsag ni bolson
2016-07-26
Зочин:
gants hoer hunees busad ni gaigui dajgui sanagdsan hurdiin choijilsureng sangiin said bolgoloo ged durguitseed baih yum minii huwid l law tom kompani awch ywdag mundag biznesman hun gej boddog sangiin saidiig bol dawgui hiigeed ywchih bhaa
2016-07-26
Зочин:
Хүмүүс ажилаа эхлээгүй байхад муулаад яахав нэгэнт сонгогдсоноос хойш ажилаа сайн хийгээрэй харин ч бүтэхгүй нөхдүүдээ хасаад бүтэлтэй хүмүүсээ үлдээсэн байна
2016-07-26
Зочин:
Бямбацогт боловсрол туршлага сайтай хүн шүү гол нь гүйлгээ ухаан сайтай сайд хүн ер нь амьдралын ухаантай ардын амьдралыг мэддэг хүн хэрэгтэй. Бямбацогт ер нь гайгүй санагдаад байгаан
2016-07-26
Зочин:
МАН дотроо хамгийн сайнууд ньь салбар салбартаа тохирсон хүмүүс сайд болсон гэж харж байна
2016-07-26
Зочин:
Оюунхорол ч Энхбаяртай сайн тэмцсэн зоригтой улс төрч эмэгтэй шүү ер нь эмэгтэй гишүүдийн толгой гэж хэлж болно
2016-07-26
Зочин:
MAN medeej hamgiin gaigv hvmvvsee tawisan n oilgomjtoi blgv dee MAN-d itgesen bhor dahial itged vzii daa yum hiihgv bol tgeel 4 jiliin daraa huugduhuuu medej bga blgv dee !!!
2016-07-26
Зочин:
Ер нь хараад байхад Номтойбаяраас бусад нь яг тохирсон томилгоо болж чадсан. Оюунхоролоос эхлээд туршлагатай хүмүүс их байна шү
2016-07-26
zochin:
sumiyabazar said bolj bolohgyi ee.MAN-d uur songolt alaga gejyy.Bas eryyl mendiin saidad Gaaliin Baatariin ehner yarigdaj bn yasanch bolohgyi tomilgoo shyy
2016-07-26
Зочин:
Zuv sanal neg baian
2016-07-26
Зочин:
Tsolmong said bolgoyo oo. Tumurbaatar =Shiilegdamba
2016-07-26
zochin:
sumiyabazar said bolj bolohgyi ee.MAN-d uur songolt alaga gejyy.Bas eryyl mendiin saidad Gaaliin Baatariin ehner yarigdaj bn yasanch bolohgyi tomilgoo shyy
Zochin:
Hamgiin chuhal salbar deeree yamar khun tavih geed bnaa? Saule bish shuu. Sumiyabazar deer dee.
2016-07-26
irgen:
Tomilgoonuudig ni hurdan shuurhai hiilgeed ajild oruulah heregtei. dungee 4? jiliin daraa ard tumen taviad ugnu . ajiliig ni eh uulelgui surjigneed baij bolohgui ee
2016-07-26
Зочин:
өөр ХАЧИН ЮУМНУУД ОРУУЛЖ ИРЖ ШИВШИГЭЭ ДЭЛГЭЖ БАЙХААР НААДУУЛАА ШШУД БАТЛААД АЖИЛ ЮУН ШАНТААЖ ГАНТУЛГА ЁООО ОТГОНБАЯР НӨГӨӨ ОЛОН ТЭРБУМЫН АСУУДАЛУУД ЮУ БОЛСОН
2016-07-26
Зочин:
АТГ гэж худлаа сүржигнэсэн, улс төрийн шоу хийдэг, дохиурууд одоо болимоор юм. Сүртэй эхлээд даржин дуусдаг ш дээ. Нөгөө олон хэргүүд яасан бэ?Ж.Цолмонгийн ЭМС-аар нэр дэвшүүлэхэд үнэхээр инээдтэй, шог гараа саягийн жүжиг хийлээ дээ.
2016-07-26
Зочин:
Сайдууд нэгэнт томилогдчихсон. Одоо зүгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Шүүмжлээд байгаа нөхдүүд наад шүүмжлэлээ 4 жилийн дараа өгвөл яасан юм. Юу ч хийгээгүй, ажлаа хийж ч эхлээгүй байхад муулж миалаад байх юм.
2016-07-26
Зочин:
Сайдууд нэгэнт томилогдчихсон. Одоо зүгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Шүүмжлээд байгаа нөхдүүд наад шүүмжлэлээ 4 жилийн дараа өгвөл яасан юм. Юу ч хийгээгүй, ажлаа хийж ч эхлээгүй байхад муулж миалаад байх юм.
2016-07-26
Зочин:
Бизнес хийдэг хүн сайд болж болохгүй гэсэн хууль хаана байна аа. Харин ч хувийн бизнестэй хүмүүс компани авч яваад сурчихсан гэхээр зүгээр диплом өвөртөлсөн нөхдүүдээс илүү эдийн засгийн хангалттай мэдлэг, туршлагатай байгаа. Тэгэхээр би л хувьдаа хувийн компанитай гээд байгаа Чойжилсүрэнг дэмжиж байгаа. Сангийн сайд зэргийг бол хийчих чадвартай гэж бодож байна.
2016-07-26
Зочин:
Мөнхбатыг залуухан, туршлагатай хүнийх нь хувьд дэмждэг. Төр засаг залуу, чадварлаг хүмүүсээр дутагдаж байсан юм. Харин одоо хэрэг эрхлэх газрын дарга боллоо. Сайдын томилгоонууд таалагдаж байгаа. Төрийн ажлыг гялалзуулаад өгөх байлгүй дээ.
2016-07-26
Зочин:
Sain sain humuus ih songogdsoon. Jishee n Oyunhorol gishuun bn. Olon jil turd zutgeltei ajillalaa. Odoo baigali orchnoo hamgaalah asuudal dr olon tusul hutulburuudiig sanaachilj heregjuuleerei gej husey daa.
2016-07-26
зочин:
луйврын мөнгөний засгын газар бүрдсэн нь тодорхой . авсан мөнгөндөө ээрэгдээд сайдуудаа томилж чадахгүй байна хэрвээ ярьж байсан шигээ байх юм бол томилж ядаад байх юм юу байгаа юм ямар хамтарсан засгын газар байгуулж байгаа биш энэ нам ардчилалтай байж гишүүдийнхээ үгийг сонсох биш намын дарга газрын наймаачин энхболд юу хүсэж байна түүгээрээ 100 хувь шийдэгдэн ш дээ
2016-07-26
zochin:
Ashig sonirhol hamgiin bagatai hun bol Tsolmon said shu!!! Ter havdariin Tumurbaatar bol Khurelbaatar, Shiilegdamba hoyoriin umnuus said hiij bgaad heregt oruulsan hogiin gar shu. Salbar huleej avahagui shu
2016-07-26
Зочин:
Эмэгтэйтээдээ байгаа биш гэж бодож байна. Үнэхээр эмэгтэй квот юм бол өөр, нэр төр цэвэр эмэгтэйчүүд зөндөө л байгаа шдээ. Цогцолмаа энэ 2 той тохироотой, үхэн хатан хамгаалаад байна. Цолмонгийн оронд Баярт докторын нэр гараад байна. Энэ хүн бол балай Цолмонгийн хажууд салбартаа хийсэн юмтай хүн.
2016-07-26
Зочин:
ЦОЛМОН ӨНӨРБОЛОР 2 ДЭЭР НЭМЭЭД ДАН ЭМЭГТЭЙЧҮҮД ОРУУЛЖ БАТАЛ
2016-07-26
Зочин:
ЦЭНГЭЛ АНАНДБАЗАР 2ЫГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР СОЛЬ
2016-07-26
Зочин:
Zuv sanal neg baian
Иргэн:
МАН-ЫН ТОМИЛГООГООР ЮУНДАА ИНГЭЖ БҮЛТРЭЭД БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА. АЛЬ Ч НАМ ЯЛСНЫ ДАРАА ӨӨРИЙН ЗАСГИЙГ БАЙГУУЛЖ, ТОМИЛГОО ХИЙДЭГ НЬ БАЙДАГ Л ЗҮЙЛ. ХАРИН Ч МАН ЯАМДЫГ 5-ААР, САЙДЫН ТООГ 3-ААР, ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДЫГ 3 ДАХИН БАГАСГАЖ АМЛАЛТАА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА. АМЛАЛТЫН ӨНГӨ АГУУЛГЫГ ГУЙВУУЛЖ, ТУЙЛШРУУЛЖ ОЛОН НИЙТЭЭС ХОКО АВАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО ЯВУУРГҮЙ Ш ДЭЭ. ОДОО МАН АЖЛАА ШУУРХАЙЛЖ, ЗГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨ БОЛОВСРУУЛАН БАТЛУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭДГТ ИТГЭЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ!
2016-07-26
Зочин:
Munhbatiig bol sain ajilladag setgel zutgeltei bdgiig n medhiim bn. Amjilt husey!
2016-07-26
Зочин:
sangiin saidaar tawina geed bgaa chojilsuren chin mundag hun shuu mongol ulsad ih buteen baiguulalt hiisen bi l huwidaa sangiin said bolgohiin demjij bnaa chojilsureng yagaad tatuul geed bgaa yum we mundag hun shde bolowsrol undurtei biznes uhaantai iim mundag humuusiig tur ashiglaj l baih heregtei
2016-07-26
Зочин:
С.Бямбацогт Голландын Мастрихтын Их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан бас л улс төрд хэрэгтэй хүн байгаам даа ер нь гадаадад юм үзэж нүд тайлсан хүмүүс улс төрд хэрэгтэй
2016-07-26
Зочин:
Za shineer baiguulagdsan zasgiin gazartaa amjilt husie da 4 jiliin hugatsaand uls ih ornoo uriin daramtaas gargaj chadna gedegt itgej bna
2016-07-26
Зочин:
Гайгүй хүмүүс сайдаар сонгогдсон харагдаж байсан. бямбацогт мөнхбат хүрэлсүх мөнхоргил цэнгэл оюунхорол гээд дандаа туршлагатай намдаа бас нэр нөлөө бүхий болохгүй юм алгаоо
2016-07-26
Зочин:
Оюунхорол БОАЖ-ын сайд болсон нь нүдээ олсон сонголт болсоон. Өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан болохоор туршлагатай. Аялал жуулчлалын салбар их чухал. Гадаадуудыг олноор эх орондоо татсанаар улс орныхоо эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой болно. Тэр чиглэлээр жуулчдыг татах олон сайхан газруудыг бий болгоход түлхэц болж өгөөрэй. Амжилт хүсье.
2016-07-26
Зочин:
Чойжилсүрэн бизнесийн гараагаа нойл цэгээс эхлээд өдийг хүртэл амжилттай авч яваа бизнес ухаантай, сайн менежер гэдгээ харуулж чадсан. Төрд салбараа мэддэг сайн менежер хэрэгтэй. Чойжилсүрэнгийн хувьд бол яалт ч үгүй зөв томилгоо болж чадсан гэж үзэж байна.
2016-07-26
Зочин:
Ard tumnii songolt MAH baisan. Odoo tegeed saiduud negent songodchihson bolohoor ajliig n hiilgeh heregtei. Bas ch gvi hoosongvi, dajgvi sain turshlagatai, salbaraa meddeg hvmvvs ih haragdsan.
2016-07-26
ЗОЧИН:
МАН-Ы СУУДАЛ ХУВААРИЛАХ МӨНГӨНИЙ НАЙМАА ЭРЧ ХҮЧЭЭ АВЧ БАЙГАА, СОНГУУЛЬД ЯЛЖ АМЖААГҮЙ БАЙХАД САНДУЙН ТӨРИЙН АЛБЫГ ХУДАЛДАХ 60 ТЭРБУМЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ИЛЭРЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО ХӨШИГНИЙ ЦААНА ЭНЭНЭЭС 1000 ДАХИН ИХ ТОО ЯРИГДАЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ, ЯАГААД ГЭВЭЛ САЙДАД ТОМИЛОГДОЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ БҮГД БИЗНЕСИЙНХ,ЯДАЖ САНГИЙН САЙДАА ЭДИЙН ЗАСАГЧ ХҮН ТАВЬЖ БОЛНООДОО ТЭГЭХЭД ОЧИЖ ОЧИЖ, ТЕЛМЕХАНИКИЙН ИНЖЕНЕР ХҮН ТАВЬЖ ДОМБОЙТЛОО, НӨГӨӨ МЭРГЭЖЛИЙН ЗГ ДАВХАР ДЭЭЛ ТАЙЛАХ ЗЭРЭГ НЬ БҮР ЛООЛОО БОЛЛОО ДОО. ЭЭ ЯАНА ДАА ЁСТОЙ ИЧИГ, ИЧИГ, ИЧИГ
2016-07-26
Зочин:
Munhbat bol 3 jil namiin nariin bichig hiisen hun. Uls turiin togoond orsnoos ylgaagui turshlagatai bga. ZGHEG-iin darga bolson bnle. Yer n hurimtluulsan turshlaga ih chuhal shv. Ene zergiin ajliig bol hiiged ywchih chadwartai hun bh da.
2016-07-26
Зочин:
2 ЭМЭГТЭЙГЭЭ ДЭМЖИЖ БН ӨӨР АВИЛГАЧ АРХИЧИН ШАНТААЖЧИН ХУЛГЙАЧ НАР ОРУУЛАХГУЙ ШҮҮ МАН ГАРУУДАА
2016-07-26
Зочин:
Emegtei hun said baihad gemgui shu. Oyunhorol bol olon jil uls turd zutgesen lider emegtei. Gants mundag emegtei uls turchuu said blsond bayrtai bga.
2016-07-26
Зочин:
Munhbat bol 3 jil namiin nariin bichig hiisen hun. Uls turiin togoond orsnoos ylgaagui turshlagatai bga. ZGHEG-iin darga bolson baisan. Yer n hurimtluulsan turshlaga ih chuhal shv. Ene zergiin ajliig bol hiiged ywchih chadwartai hun bh da.
2016-07-26
Зочин:
Эзэмшсэн боловсрол мэргэжил гэхээсээ илүү хуримтлуулсан туршлага бас их чухал шүү. Сангийн сайд бол зөв л сонгогдсон. Чойжилсүрэн хувийн бизнесээ нойл цэгээс эхлээд өдийг хүртэл авч яваа сайн менежер, эдийн засгийн мэдлэгтэй хүн сангийн сайдын албан тушаал яг тохирч байна.
2016-07-26
Зочин:
Бямбацогт гадаадад магистр хамгаалсан, МУИС-ийг эрх зүйчээр төгссөн. УИХ-д олон жил ажилласан туршлагатай гэхээр Хууль зүйн сайдын суудлыг өлхөн аваад явчихаж дөнгөнө. Бас Чойжилсүрэн мундаг, тууштай хүн дээ. Том бизнес хийдэг хүний сэтгэх цар хүрээ нь ч илүү байгаа. Ер нь болж байна. Овоо аятайхан хүмүүс гарчихсан байсан. Миний хувьд лав шинээр томилогдсон сайдуудад сэтгэл хангалуун байгаа.
2016-07-26
Зочин:
Болж байна аа. Овоо аятайхан, юм хийчихээр хүмүүс сайдаар сонгогдсон байна лээ. Ажлын амжилт хүсье даа.
2016-07-26
Зочин:
Minii sanalaa ugsun Oyunhorol gishvvn said bolson bsn. Argagvi dee. Gurwan ch udaa UIX-d songogdson toirogtoo ih ajil hiideg mundag uls turch emegtei shv.
2016-07-26
Зочин:
МАН 2 ЭМЭГТЭЙГЭЭ ЖИЙЖ ОРОНД НЬ АВИЛГАЧИН ШАНТААЖЧИН ХУМУУС ОРУУЛЖ ИРЭВ ДЭЭ
2016-07-26
Зочин:
АТГ АЛДАА ГАРГАСАН ГЭЭД НЭГ ӨМГӨӨЛӨГЧ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙСАН МАГАДГУЙ
2016-07-26
Зочин:
Эрх ашгийн зөрчилтэй гэсэн дүгнэлтийг наад нэр дэвшээд байгаа эрхэмүүд АТГазраар гаргуулсан юм биш үү? Давхар дээлтэн болох гээд зүтгээд бна даа.
2016-07-26
Иргэн:
Томилгоо нэрээр МАН-ы дарга нар их бизнес хийж алба зарах явдал Монгол хэтэрлээ
2016-07-26
Зочин:
БХБ-ын сайдад оффшорчин ба давхар дээлтэн Цогтбаатар болохгүй.
2016-07-26
Зочин:
Архичин авилгачин оффшорчидоос наад 2 эмэгтэй чинь дээр юм бн даа
2016-07-26
МАН-гар:
Хятадын хамгийн жижиг тосгон 3 сая хүнтэй бөгөөд эдийн засаг нь МУ-ынхаас олон зуу дахин их.Гэтэл тэнд УИХ нэртэй 76 сайд, яам, агентлаг нэртэй төсөв хоослогч ийм олон хоолны сав байхгүй. Тосгоны 1 дарга байдаг агаад тэрээр иргдийн бизнест оролцохгүй,тэднийг дэмжин бүгдийг зохицуулдаг. МУ 23 тэрбум өрөөс гарч үнэхээр өөдлөе гэж байгаа бол ЗГ, ЕТГ... бүгдийг тарааж хөршийн энэ системээр замна. Энэ олон яам,агентлагууд 25 жилд татварын мөнгөөр таахалзан юу ч хийлгүй авилга нэхээд л суудаг үүр уурхай, хүнд суртлын аппарат байлаа.Түүнд ажиллаж буй 200 шахам мян төрийн албан хаагчдын 75 хувь нь арын хаалгын, ажлаа мэдэхгүй, мануухайнууд гэдгийг хүн бүхэн мэднэ. Иймд Аттестчлал шударга явуулж 75 хувиар цомхотго. Бодлогын 3-4 яамыг үлдээгээд, бусдыг нь бүгдийг татан буулгаад ЕС-ын дэргэд яам тус бүрээс 2 зөвлөх байхад хаваасаг. жуулчин ирдэггүй МУ-д жуулчны яам, барих үйлдвэр алга байхад үйлдврийн яам нэртэй онигоо бүтцээсээ эгнэгт татгалз .Төсвийн алдагдал 1.2 трлн болж, улс орон дампуурлы
2016-07-26
Уншигч:
Тэр Оффшор данстай луйварч нар нь нэмэгдвэл юу гэдэг ЗГ болох вэ? Ёстой мэргэжлийн хулгайч нарын ЗГ гэдэг нэр зүйлгэх болно доо? Гутамшиг юмаа!
2016-07-26