МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмгөөлөгчдийн холбоонд дахин ханджээ. Тэрбээр өөрийг нь өмгөөлөх өмгөөлөгч гаргаж өгөхийг тус холбооноос хүссэн байна.
АТГ-аас Н.Энхбаярт мэдүүлэг өгөхийг хүссэн зургаа дахь зарлан дуудах бичгээ өчигдөр аваачиж өгчээ. Гэвч Н.Энхбаяр дуудсан цагт нь АТГ-т очоогүй байна. Түүнийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татаж, байцаах шаардлагатай байгааг АТГ-аас мэдээлж буй.
Харин Н.Энхбаяр АТГ-ыг өөрт нь улс төрийн зорилгоор хүчээр хэрэг тулгаж байна хэмээн үзэж буй юм. Тиймээс мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөхийг Өмгөөлөгчдийн холбооноос дахин хүслээ.
В.Бат
Уншиж байна |