Р.Пүрэвдагва: Манай Архангайнхан сайхан наадлаа

img

Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва: Манай Архангайнхан сайхан наадлаа. Тэр дунд миний амжилт бий


-Үндэсний их баяр наадамдаа одтой сайхан барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе?

 

-Баярлалаа. Намайг барилдаж байхад сэтгэлзүйн их дэмжлэг үзүүлж байсан наадамч олондоо талархаж яваагаа илэрхийлье.

 

-Начин гэж дуудуулж нэг хэсэг явсан одоо арслан гэж хэлүүлэх сайхан байгаа биз?

 

-Би угаас надад арслан цол ээлтэй юм байна гэж ойлгодог. Анх 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. 2010 онд Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн наадамд түрүүлж хурц арслан болов. Энэ маань надад их урам өгч барилдсаар 2012 онд улсын наадамд тав давж улсын начин болсон бол хоёр жилийн дараа улсын заан Б.Батмөнхөөр тав давж начин цолоо баталсан. Тэр жил одоогийн арслан Н.Батсуурийг харцага цолтой байхад нь зургаагийн даваанд барьц сонгуулаад унаж байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн даншиг наадамд түрүүлж даншгийн арслан болсон.

 

-Харин түүнээс хойш тийм сайн барилдсангүй гэж бөх сонирхогчид өөрт чинь хандаж ярьдаг байлаа?

 

-Өө тийм үү. Нээрээ ч даншгийн арслан шиг барилдаагүй азнасан байх. Миний барилдаан ер нь хоёр ижлийн мөчлөгтэй юм шиг санагдаад байгаа юм. Өмнөх амжилтуудаа багцлаад үзэхэд. Энэ жил харин гайгүйхэн барилдчих байх гэж өөртөө итгэж байсан. Зоригтой, өөрийн бодсноо биелүүлж барилдахыг хичээсэн. Тэр хүслээ ч хангалаа.

 

-Энэ жил тэгш ойнууд давхцаад 1024 бөх барилдахтай уялдаад өндөр зорилго тавьсан гэж ойлгож болох уу?

 

-Тийм биш. 1024 бөх барилдана гэхээр зарим хүмүүс эхний даваанууд л лав зөөлөвтөр байх юм шиг боддог. Тэгвэл аймаг, сумдын наадам хойшлоод Монголын бүх хүчитнүүд нэг дор цугларсан болохоор тийм байдал огт үгүй байсан. Бод л доо. Хоёр, гурвын давааны төгсгөлд л аймгийн хүчтэй арслангууд хоорондоо тулсан шүү дээ. Өрсөлдөөн тун ширүүн байсан.

 

-Өөрийн чинь хувьд ч хүчтэй өрсөлдөгчид таарсан даа. Тийм ээ?

 

-Даваа бүр л хэцүү байлаа. Бүгдэд нь хүчээ шавхаж санаснаа хийж барилдсан. Дөрөв, тав, зургаагийн даваанд аймгийн хүчтэй арслангуудыг давсан. Харин долоод гарьд Б.Гончигдамба намайг амласан. Ноднин даншиг наадамд бид хоёр үлдэж би давсан болохоор хийх л юмаа хийнэ гэж бодож гарсан. Тэгээд ч давсан.

 

-Наймын даваанд П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан. Энэ тухай наадамчдын яриа одоо хүртэл тасраагүй л байна. Ямар үйл явдал болов гэдгийг өөрөөс чинь сонирхмоор байгаа юм...?

 

-Бид хоёр яалт ч үгүй хайнцсан. Цэц ч тийм шийдвэр гаргаж дахин барилдахад би барьц сонгож арсланг хаясан. Болсон үйл явдал монгол бөхийн дүрмийн дагуу өрнөсөн. Тэрнээс этгээд хачин зүйл болоогүй. Дахиж барилдах явц удааширч бид хоёрын барилдааны талаар янз бүрийн дүрс бичлэг олонтаа цацагдснаас бас цаг оройтсноос наадамчид жаахан тэсвэр алдсан тал бий байх. П.Бүрэнтөгс арслан бид хоёрын хооронд хувийн ямар нэг маргаан байгаагүй.

 

-Тэсвэргүйдлээ гээд шөнийн 00:00 цаг болох гэж байхад цэнгэлдэх дүүрэн л байсан шүү дээ. Түүгээр ч барахгүйПүрэвдагва, Пүрэвдагвагэсэн уухай цэнгэлдэхийг өргөх шахаж байсан. Энэ байдал танд ямар санагдсан бэ?

 

-Спортыг хөгжөөн дэмжигчидгүйгээр төсөөөлдөггүй шүү дээ. Намайг дэмжиж уухайлсан их цуурай давалгаалсан явдал надад маш их урам хайрласан. Үүнийг нь ч би давчихаад дэвээнийхээ үеэр илэрхийлж чадсан гэж бодож байгаа. Хамгийн гол нь монголчууд маань надад итгэл өгч байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Өндөр даваанд хүрч барилдах замыг минь олон түмэн засч өгсөнд билгэшээж явна.

 

-Есийн буюу арслангийн даваа бүр хэцүү байв уу?

 

-Улсын арслан Н.Батсуурийг хаяж арслан болсондоо их баярласан. Улсын наадамд түрүүлээд үзчихсэн хоёр арслантай хоёр даваанд дараалан таарч амжилттай барилдсан. Ний нуугүй хэлэхэд жаахан цуцсан шүү.

 

-Нутгийн хүчтэй бөх Ч.Санжаадамбатай үзүүр, түрүүнд үлдээд гарахдаа юу бодсон бол Та...?

 

-Архангай нутгаас минь аварга, арслан төрөх нь гэж баярласан. Тэгээд цуцсан дүр үзүүлэлгүй сайхан барилдъя гэж бодсон. Даанч Ч.Санжаагийн маань од нь гийгээд яах ч аргагүй хүчтэй байсан. Түүнээс биш би арслан болсон гэж тайвширсандаа унасан гэвэл үгүй. Түрүүлэх бөхийн өм Ч.Санжаад маань илүү байж.

 

-Өөрийн чинь хувьд энэ жилийн бэлтгэлээ онцгой сайн хийсэн үү?

 

-“Бөх билэгт” дэвжээнийхэн маань энэ жил Дуган хадны амралтад бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэл сайхан болсон. Бөхчүүд бүгд л өнгөтэй харагдаж байсан. Цол авна, ахиулна, үзүүрлэнэ, түрүүлнэ гэсэн зорилготойгоор нэг цул хамт олон болж бэлтгэлээ хангасан. Манай дэвжээ өнгөрсөн хавар тэргүүнээ өөрчилж сая УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Мөнхбатаар удирдуулах болсон.

 

-Таны барилдааныг харахад би дийлнэ. Хэнийг ч хаяна гэсэн өөдрөг сэтгэл зүй харагддаг. Цаг ямагт өөрийгөө хурцалдагтай чинь холбоотой болов уу?

 

-Миний өөрийгөө хурцалдаг итгэл сэтгэл маань барилдах явцад илэрдэг юм байх л даа. Аливаа спортод хор шар гэж байх л ёстой. Энэ нь муу юм биш. Зөвхөн барилдах явцад тэр нь илрээд дараах нь огт мартагддаг зүйл.

 

-Та манай сонинд ноднин нэг ярилцлага өгөхдөөБи аварга болногэж тун зоригтой хэлсэн бий. Саяын наадмаар үзүүр, түрүүнд гарах үед чинь таныг хэлсэндээ хүрэх нь ээ гэж бодсон.

 

-Эр хүн зорьсондоо гэж үг бий. Зорилготой явж байж амжилтад хүрдэг ч гэдэг. Одоо надад аваргын даваа л үлдсэн. Тиймээс цолоо ахиулахын төлөө хичээх л болно.

 

-Хэдхэн хоноод шинэ үеийн даншиг наадам болно. Энэ наадмын анхны арслан нь Та. Уг наадамд аваргын даваа чинь хүлээж байгаа гэж болноо доо?

 

-Даншигийн болон төрийн наадмын арслан цол хослуулж авлаа. Сайхан байна. Даншигтаа барилдана аа.

 

-Танд аварга болохын ерөөл өргөе!

 

-Баярлалаа. Ерөөлөөр болтугай.

 

Д.ЦЭРЭННАДМИД

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Jalganii setgehuitei setgehuigee oorchiltsgoo!!!! Tsus oirtolt Dornogovi, Arkhngai, Ovorhangaim Dundgovi aimaguudad bgaa shu.
2016-07-27
Зочин:
Uvs halhiin nutag. Galdangiin nutag gazriin zuragnaas archigdsan bn sh dee
2016-07-27
Зочин:
Өнгөрсөн жил бөхийн баяр нэртэй Увсын наадмаар Ховдын ганц харцагад дараалж унаад гуйж гувшиж түмний нүдэн дээр луйвар хийгээд явснаа мартжээ хөөрхий нэг их шударга царайлсан малын хулгайчууд.
2016-07-26
Зочин:
Эрслэн гэдэг амьтнаар ан хийлгэж арслан хоол ундаа залгуулдаг.Увсын цол томдсон хэдийг дараалж хаясан сайхан байлаа.
2016-07-26
Хорхойтон:
заалны барилдаанд ч хэрүүл улсын наадмаар ч унаагүй гэж хэрүүл хийдэг шороотой эрслэн чи өөртөө дүгнэлт хий дандаа маргаантай барилддагтаа дараа жил дахиад шороо цариалаваа
2016-07-26
irgen:
davarsan uvsuud.jil bvr l neg neg gunshintai bdag bizdee.ter ni henii nairuulsan hor yum boldoo.
2016-07-26
zochin:
boh boloh gej bga ym bol ehleed unaj hayj surah heregtee ymarch barildaan deer unachihaad haraal helj unasanaa zobshoorohgui debj bainga iim judaggui zan gargaj margaan gargaj baidgaa bolih heregtee shuu tegj baij l boh bolno shuu de
2016-07-26
kkk:
daraa jil dahiad unachd bosood ireh bii dee kkk
2016-07-26
z:
muuhai zaluu er hun bas boh hun bj zaluu baina nas bn
2016-07-26
uvs hun bish:
Uvschuudaa ulsiin naadamd oroltsohoo l baichihgui yu Uvsdaa barildtsgaaa
2016-07-26
Зочин:
Sain barildsaan dahuulah ni zuv baisan. amjilt husie avarga bolooroi
2016-07-26
s:
Burentogs chin diilehgui l baisan Burentugs yu bolohov arslan bish huurhiileltei uilamhai amitan boloh u heheheheehe
2016-07-26
ЗОЧИН:
ГАЛДАН ГЭЖ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ТЭР ҮЕД ТА НАР МЬДАРЧ БАЙСАН УУ
2016-07-26
Халх биш Увс хүн:
Дахиж барилдуулах шийдвэр гаргасан Хөлийн цэц нутгийн ах Гочоосүрэндээ байярлалаа гэж хэлсэн үү ингэхэд???Бас дахиж барилдуулах шийдвэр гаргуулахад нутгийн ах Өсөхбаяр чинь их үүрэг гүйцэтгэсэн шүү.Өсөхбаяр ер нь хөлийн цэц хиймээр юм билээ.Хөлийн цэцүүд дотор ганц тэр л харайж явна лээ.Ирэх жилээс хөлийн цэц болго өсөхөөг.Яаж ичихгүй бид 2 яг зэрэг унасан гэж хуцаж байна аа.Сохор биш бол бичлэгээ дахиад үз
2016-07-26
бибид:
Увс бөх давж болдоггүй,шороотой бөх үзүүрлэдэг наадам..Халхууд бүгд Увсаас айгаад цэнгэлдэхээр орилж байгсан гэжүү.Галданд дийлэгдэж манжид дагаар орж байсандаа өсөрхсөн өс нь одоо ч тайлагдахгүй явж байгаа малууд
2016-07-26
Зочин:
Uvs halhiin nutag. Galdangiin nutag gazriin zuragnaas archigdsan bn sh dee
ЗОЧИН:
ГАЛДАН ГЭЖ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ТЭР ҮЕД ТА НАР МЬДАРЧ БАЙСАН УУ
Zochin:
Uuriinhuu husel zorilgodoo temuuldeg daichin huudee! Duu mini chi zaaval avarga bolnoo! Olon jil ard tumnee bayasgaj yavaarai duu mini!
2016-07-26
Huga:
Hoshnogo oor hen ch bish
2016-07-26
Зочин:
энэ нөгөө завьждах мэх гэж шинэ мэх зохиогч бил үү?
2016-07-26
Зочин:
hustdag haltar ve.
2016-07-26
Зочин:
за даа урамтай сайхан даваа болсон булхайцах гэсэн болон унасан хүнд бол яаж ч харагдаж мэднэ хоёр арслан хоюулаа унаад байхад Увсынхан гоншигноод яахав дээ ийм сайхан наадамаа хүртэл будилуулалгүй болгоод сайхан наадлаа ш дээ
2016-07-26
Монгол эр:
Чи бол Эрслэн , эсвэл Сайн Заан... Өөр хэн ч биш
2016-07-26
s:
Burentogs chin diilehgui l baisan Burentugs yu bolohov arslan bish huurhiileltei uilamhai amitan boloh u heheheheehe
Зочин:
sokhor khuliin tsetsiin shorootoi arslan
2016-07-26
uvs hun bish:
Uvschuudaa ulsiin naadamd oroltsohoo l baichihgui yu Uvsdaa barildtsgaaa
Зочин:
chi door ni unasan. gar tohoi tashaa geed l bugd hursendee. Ingej humuusiig 2 tal bolgoh hereggui shu dee.
2016-07-26
Kub:
Shingeej chadaj baival busad ni yaakh ve ...
2016-07-26
Зочин:
shoroo purevdagva
2016-07-26
Зочин:
369es
2016-07-26
Зочин:
6633dsdzxew42449-=3
2016-07-26