Илүү чанарыг илүү хямдаар Имартаас

img

 

“Скай Хайпермаркет” ХХК нь Монголд анх удаа бүрэн барааны хайпермаркет Имартыг энэ сарын 28-нд албан ёсоор нээх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Имарт Чингис” салбарын нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд “Скай Хайпермаркет” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, тус компанийн маркетингийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Алтанхундага, “Имарт Чингис” салбар дэлгүүрийн захирал Г.Байгаль нарын хүмүүс оролцов.

 

“Скай Хайпермаркет” ХХК, Солонгосын Имарт сүлжээ дэлгүүрийн компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд Монгол улсад хайпермаркет 7, супермаркетийн порматаар 20 гаруй дэлгүүрийг барьж байгуулах  юм байна. Үүний эхлэл болгон хоёр жилийн хугацаанд баригдаж дууссан “Имарт Чингис” салбарыг энэ сарын 28-нд албан ёсоор нээх гэж байгаа юм.

 

Тус дэлгүүрт дэлхийн алдартай бренд болон үндэсний үйлдвэрлэгчийн нийт 40 гаруй нэр төрлийн 33 мянган төрлийн бараа үйлчилгээ нэг дор төвлөрөх ажээ. Хэдий Солонгос улсын сүлжээ дэлгүүрийг эх орондоо нээж буй ч Монгол иргэнийг 100 хувь ажлын байраар хангах юм байна. Тодруулбал төслийн хүрээнд 1500 гаруй шинэ ажлын байр бий болох аж. Одоогоор нээлтээ хийх гэж буй “Имарт Чингис” салбарт 300 гаруй Монгол иргэнийг ажлын байраар хангаад байгаа юм байна.

 

Энэ талаар “Скай хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ “Манай компани Солонгосын Имарт брендийг монголд нутагшуулж, монголдоо анхны бүрэн барааны хайпермаркетыг нээж байна. Энэ төслийн хүрээнд 30 орчим худалдааны төв үүд хаалгаа нээнэ. Бид хэдий дэлхийн брендийг Монголд оруулж ирж байгаа ч гэсэн компани маань монгол. Тиймээс Монголдоо татвараа төлж, монголын иргэдийн сайн сайхны төлөө ажиллах юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид Монголын ард түмэнд хэрхэн шинэ эрүүл, органик хүнсийг хямд үнээр хүргэх вэ гэдэг маш урт хугацааны судалгааг хийсэн байгаа. Судалгаан дээр үндэслэн монголчууддаа зориулан дэлхийн түвшний хамгийн анхны хайпермаркетийг нээж байгаа юм” хэмээв.

 

Тус салбар дэлгүүрүүд “Монгол хүн та зуун насал” уриатайгаар үйл ажиллагаа явуулах юм байна. Үүний хүрээнд одоогийн байдлаар нийт 400 гаруй үндэсний үйлдвэрлэлийн ханган нийлүүлэгч компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа ажээ.

 

 

Энэ талаар тус компанийн маркетинг,төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Алтанхундага хэлэхдээ “Бид Монголын компани гэдэг утгаараа шинэ, органик хүнсийг үндэснийхээ үйлдвэрлэлчдийг дэмжиж Монголынхоо компаниас авч үйлчлүүлэгчдээ хүргэхийг зорьж байна. Энэ хүрээнд хүлэмж эрхлэгч компани, мах боловсруулах болон сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаатай ажиллана. Мөн мах эхлэн бэлтгэх төвийг 7 хоногийн өмнө ашиглалтад оруулж нээгээд байна. Улмаар монголчуудад өглөө бүр шинэ мах, өглөө бүр шинэ сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнээр үйлчлүүлэх боломжтой боллоо. Энэ бол бидний нийгмийн хариуцлага” хэмээн ярилаа.

 

“Имарт Чингис” салбар дэлгүүрийн албан ёсны нээлт энэ сарын 28-нд 11.00 цагт болно.

 

Албан ёсны нээлтэд ирсэн худалдан авагчдад зориулан:

  • “Яг түүн шиг” шоуны ялагч, дуучин Баярцэнгэл ая дуугаа өргөнө
  • 100 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд  Имартын Coolerbag бэлэглэх
  • 20 мянгаас дээш худалдан авалтад Имартын эко тор бэлэглэх
  • “MSC” компанийн сугалаат худалдаа
  • Нээлтэд зориулсан 100 барааг хямдруулна
  • Урамшуулалт картын бүртгэл явагдана
  • Бургерийн амталгаат худалдаа зэрэг нээлтийн бэлэг болон олон урамшуулалт үйлчилгээ явуулах юм байна.

 

Тус салбар дэлгийн бас нэгэн уриа нь “Илүү чанарыг илүү хямдаар”. Энэ уриаг  зөвхөн нээлтийн үеэр хэрэгжүүлэх биш  цаашид ч хямд үнээр сайн чанарыг "Имарт Чингис" салбараас авч болох тухай удирдлагууд хэлсэн. Энэ талаар “Имарт Чингис” салбар дэлгүүрийн захирал Г.Байгаль “Бид үргэлж хямд байна. Үүнийг гол зорилгоо болгон ажиллана” гэсэн.

 

Имартын 9 үнэгүй үйлчилгээ:

  • Интернет: /Дэлгүүрийн орчинд үнэгүй хэрэглэх/
  • Хүүхэд хуурайлах өрөө /Хүүхэд хөхүүлэх, хуурайлах зориулалтын өрөө
  • Утас цэнэглэгч: /Бүх төрлийн гар утас цэнэглэх хэсэг
  • Зогсоол: /Дэлгүүрт үйлчлүүлсэн баримтын хамт эхний 2 цаг үнэгүй/
  • Гишүүний карт: /Үнэ төлбөргүй элсэх гишүүнчлэлийн карт/
  • Тээш хадгалах: /Ижил төрлийн бараа тээш, худалдан авсан бараагаа хадгалах хэсэг/
  • Нэг удаагийн хэрэгсэл: /Халбага, сэрээ, соруул, салфетка олгох хэсэг/
  • Хүргэлт: /Том оврын цахилгаан барааг Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ/

 

Имартын сэтгэл ханамжийн 5 баталгаа:

  • Хүнсний аюулгүй байдал: Хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдахгүй, Илэрсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг сольж 1000 оноо олгох баталгаа
  • Буруу тооцоолол: Бүтээгдэхүүний үнийг тогтмол  шалгана. Хэрэв кассанд үнэ зөрүүтэй, давхар бичигдсэн алдаа гарвал 1000 оноо олгож буцаалт хийх баталгаа
  • Бараа буцаах: Бараа буцаах журмын дагуу түргэн шуурхай буцаах баталгаа /Худалдан авалт хийснээс хойш 3 хоног/
  • Бараа солих: Бараа солих журмын дагуу түргэн шуурхай солих баталгаа /Худалдан авалт хийснээс хойш 7 хоног/
  • Хэрэглэгчийн санал гоммдол: санал гомдлыг хүлээн авч 3 хоногийн дотор хэрэглэгчдэд хариу өгч, шийдвэрлэх баталгаа

 

Имарт дэлгүүрийн салбарын зохион байгуулалт:

  • Нэгдүгээр давхарт: Хүнс, ресторан, кофе шоп, фүүд корт, фэйшн брэнд
  • Хоёрдугаар давхарт: Гэр ахуй, бэлэн хувцас, гоо сайхан, цахилгаан бараа, хүүхдийн тасаг
  • Гуравдугаар давхарт: Зогсоол, банк, авто засвар, угаалга
  • Дөрөвдүгээр давхарт: Зогсоол
  • Тавдугаар давхарт: Хүүхдийн энтертайнмент төв
  • Зургадугаар давхарт: Соёл амралтын цогцолбор

 

 “Имарт Чингис” салбар дэлгүүрийн тав, зургадугаар давхар нь аравдугаар сард нээгдэх юм байна. Энэхүү дэлгүүр нь нийтдээ 43 м2 талбайтай, дотроо 260 машины дулаан зогсоолтой ажээ.

 

Дэлгүүрийн хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, (13381), Токиогийн гудамж 23, "Чингис хаан зочид буудлын" ард талд "Имарт Чингис"

 

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Хямд, чанар найдвартай сайн сүлжээ. Хэд нугалсан үнэтэй бараа зардаг Номин, Good price. Home plaza сүлжээнүүд ашгүй баяртай болох нь
2016-08-01
zzz:
Orlogo ni ulsad ordoggui gadnii umand horongoo ogood baival Mongol uls hoosorno doo… Ard tymnii amdral deeshleh, ulsiin hogjild yamarch nemergui delgyyryydeer uilchlyylehgui ee,,,
2016-07-26
Зочин:
Монголоос доллорыг гадагшлуулдаг Шангри - ла , е- март дэлгуур , Гадаад аялал зуучилдаг компаниуд гэдгийг хумуус ойлгодог байх гэд найдаж байна
2016-07-26
Зочин:
Монголчуудын олсон хэдэн доллор гадагши урсаж ханш нь байнга дээшлэж жирийн ардын амьдрал урууднаа
2016-07-26
bicheech:
haana bdag ve
2016-07-26