Жак Магийн илтгэлийг фэйсбүүкээр дамжуулна

“Алибаба” группыг үндэслэгч, тэрбумтан Жак Ма Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр энэ сарын 28-ны өдөр хүртэл манай улсад амарна.
БНХАУ-ын тэрбумтан Жак Ма өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийнд зочилж, Монгол ёс заншилтай танилцсан байна. Харин маргааш 13.00 цагт “Скай Резорт” амралтын баазад цөөн тооны хүмүүст лекц унших ажээ. Тус лекцийг зөвхөн урилгатай хүмүүс үзэж сонирхох боломжтой юм байна.
Түүний лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар https://www.facebook.com/www.nibank.mn/ шууд дамжуулах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ