Засгийн газар хоорондын комисс Улаанбаатарт хуралдана

img

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг 2016 оны 7 дугар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын баярын цахилгаан утас гардуулж, мөн өөрийн зүгээс баяр хүргэв.

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, мөн энэ жил тохиож буй Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцов. Түүнчлэн манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах хугацааг ойрын үед тохирч, бэлтгэл ажлыг хангах нь чухал гэж үзэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Оросын талыг Донской гэх байгалийн нөөц ус баялагийн асуудал хариуцсан сайд даргалдаг.Манай талыг Оростой шийдэх асуудлыг хариуцаж буй жишээ нь Одхүүгээр даргалуулж яагаад болохгүй гэж? Хий хоосон хуралдаж фантаз ярьсанаас хамаагүй дээр ажил хэрэгч болох бус уу?
2016-07-26