Засгийн газрын 11 сайд томилогдож, дөрвөн сайдыг түр түтгэлзүүлээд буй. Тэдний нэг нь Эрүүл мэндийн сайд. Тус яамны сайдаар дэд сайд асан Ж. Цолмонг нэр дэвшүүлсэн ч АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэнээр МАН татсан.
Тэгвэл Эрүүл мэндийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томиллоо. Тэрбээр өнөөдөр яамны үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзсан байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын анхдугаар хуралдаанаар Эрүүл мэндийн яамны бүтцийн асуудлыг ярих сурагтай байна. Тус яамны спортын салбарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам руу шилжүүлсэн. Өчигдөр биеийн тамир, спортын салбарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын сайд Ж.Батсуурьт хүлээлгэн өгсөн юм.
В.Бат
Уншиж байна |