Задгай АН, битүү МАН

img

 

“Улс манайхыг хижиг гарсан айл шиг л тойроод гардаг болж. Урьд нь Итгэлт гуай, Итгэлт гуай гээд бүчээд байдаг улс бараг мэнд үгүй зөрдөг болж” хэмээх “Тунгалаг тамир” киноны Итгэлтийн үг өнөөдөр АН-д бодитоор үйлчилж байна. Өмнөх парламентын үед АН-ын төв байрны үүдээр байнга эргэлдэн тойрч, бүчиж байсан хүмүүс, машин хөсгийн хөл татарч, нам жимхэн дүнсийх болж, харин  МАН-ын “Тусгаар тогтнол”-ын ордон руу гүйлдэцгээж байна.

 

Эрх баригч хүчний суудлаасаа огцом доош унаж, хүч тэнцвэргүй парламентад сөрөг хүчний төлөөллөө үлдээсэн АН алдаагаа засч, шинэчлэлээ эхлүүлэхээр хуралдацгааж байгааг гишүүд дэмжигчид нь чих тавихаас, олон нийтийн  эс анзаарч байх шиг.

 

Үнэндээ эдийн засгийн хямралтай байгаа иргэд шинэ төрийг нь ажиглаж байна. Тэр дундаа парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-ын үйл хөдлөл бүрийг ажиглаж хүлээж, томилгооны асуудалд ч шүүмжлэлээ шуурхай, ширүүн өрнүүлж байгаа билээ. Нэг л буруу гишгэвэл “үнэмлэхүй олонхи” гэж чимээгүй өнгөрөөлгүй, шүүмжлэл, байр сууриа  чөлөөтэй илэрхийлж, шахаж, шаардах болсон олон нийтийн уур амьсгалыг МАН-ынхан ч анзаарсан биз ээ. Өнөөдөр нийгэм 2000 оноосоо эрс өөрчлөгдөж, иргэд үзэл бодлоо шууд илэрхийлж,  төр, засгийн буруу үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шахаж шаарддаг болсон ардчилсан иргэний нийгэм үйлчилж байгааг эрх баригчид МАН-д төрийн томилгооноос эхлээд мэдрүүлсэн гэж найдна.   

 

Харин АН тухайд алдаагаа бусдаас бус дотроосоо хайж, шинэчлэлээ эхлүүлэх том зорилго, их замын өмнө ирээд байгаа. АН-ын алдааг олон нийт өөр өөрсдийн өнцгөөс шүүмжилдэг. Эрх баригч болсон дөрвөн жилдээ дотоод  асуудлаа цэгцэлж, фракц бүлэглэлийн зөрчлөө арилгаж чадаагүй,   хүч түрсэн зарим нэгнийхээ амыг албан тушаалаар хааж байсан нь нийгмийн өмнө ил байлаа. АН дахь фракц бүлэглэлээс гадна намын анхан шатны нэгжүүд нь нэгдмэл үйл ажиллагаатай бус. Дархан-Уул аймгийн АН-ынхан гэхэд өнгөрсөн 4 жил тэмцлийг тэмцэлдсээр үдсэн.

 

АН-ыг 1990 оны партизануудаараа толгойлуулсан бүлэг фракцтай, залуучуудаа дээш нь гаргадаггүй гэх шүүмжлэл байнга л дагалддаг. Ер нь АН алдаагаа засч залруулалгүй, дотроо тэмцэлдэж явсны  үр дүнд нь өнөөдрийн илрэл. АН-ын үйл ажиллагаа нээлттэй, чөлөөлтэй явагддаг. Үүнийг АН-ынхан өөрсдөө байтугай олон нийт хүлээн зөвшөөрдөг. ”Өрсөлдөгч хүчнийхэндээ манай нам танайхыг бодвол нээлттэй, чөлөөтэй, ардчилсан шүү” гэж цээжээ дэлдэх гишүүд байдаг. 

 

Үнэндээ өнгөрсөн дөрвөн жил АН-ынхан Засгийн газраа байгуулахдаа нээлттэй чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд нараа бүрдүүлэх төслөө өргөн барихдаа ч “Би Засгийн газраа ажил хийдэг хүнээр бүрдүүлнэ. Миний нэрийг нь өргөн барьж сайдаар томилох эрхмүүд ажлын 24 цаг, тэр байтугай бямба, ням гаригт ч амрахгүй ажиллана гэдгээ мэдээрэй гэж захиж байгаа” гээд л ялалтын хөөрөл нь дарагдаагүй, сэтгэгдлийн хөдлөлтэйгээр танхимынхаа талаар хэвлэд чөлөөтэй мэдээлж байлаа. Харин өнөөдрийн тухайд бүх зүйл эсрэгээрээ гэдэг шиг Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа нэрийг Ерөнхийлөгчтэй хэзээ зөвшилцөхөөр өргөн барих, УИХ-ын даргад хэзээ өргөн барих гээд байгаа гэх мэтээр хэвлэлийнхэнд үл мэдэгдэх, хаалттай. Байнга сураг ажиг тавьж, чих сонор, хараагаа хурц байлгахгүй бол нэг л мэдэхэд үйл явдал өрнөөд дуусч байх жишээтэй, энэ зуны өдрүүд үргэлжилж байна.

 

Өнөөдөр 4 сайдыг томилох асуудал хүлээгдсээр долоо хоногийн дунд орлоо. Дөрвөн сайдын асуудалд мөн л таг чиг хандаж, нийгмийг хүлээлгэн, нэрийг нь тодруулахгүй асуудлыг хүндрүүлж, өөрсдөө ч жигүүр фракцтайгаа тохирох гэж сэм хуйвалдсаар  олон нийтийг чилээж байгаа нь үнэн.

 

Ийн харьцуулахын учир нь АН-ынхан нээлттэй гэдгээрээ далим хийж асуудалд хэтэрхий задгай, задарсан байдлаар хандаж, намын бодлогоо ч задалдаг дутагдалтай. Харин МАН шийдвэр гараагүй байхад хэн нэг гишүүн нь байтугай дарга нар нь урьдчилсан мэдээлэл өгдөггүй, таг хаалттай.

 

Ер нь ялалт ч, ялагдал ч хариуцлага үүрдэг. Тиймээс АН-д ялагдалдаа дүгнэлт хийн намаа шинэчлэн, бодлого зангидаж, асуудалд задгай ханддагаа хумих намба хэрэгтэй бол МАН-д ялалтын дагасан хариуцлага, үүргээ ухамарлаж,  үйл ажиллагаагаа  хурдтай, нээлттэй  явуулахыг нийгэм шаардаж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ардчиллыг өмчилж насныхаа хоолыг хийсэн АН-ын хэдэн удирдлагууд новшнууд одоо сураг нь байхгүй шүү.4 жилийн дараа 2020 онд дахиж гарч ирж нэг лайтаж Монголыг маань нэг самрах гэж улайран дайрах байхдаа.Одоо тэр чигээрээ нэг далдраасай новшнууд
2016-07-28
Иргэн:
АЙ ХӨӨРХИЙ АН ГЭГЧ. БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ТАСАРХАЙ САЛБАРХАЙ ЛУЙВАРЧДЫН БАГ УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ РҮҮ ЯВАВ ДАА. АЛТАНХУЯГ ОЛОН ЗАМД ЯВАХ НОМЫГ БААРАГГҮЙ УНШСАН БАЙНА ДАА.
2016-07-28
Зочин:
ard tymen ideh hool, umsuh huvtsas oroh orontoi bol nam uy hiih ni neeg ikh sonin bish shyy hu...
2016-07-28
manan:
man had met dunhiin an shuurga met isgerne
2016-07-28
зочин:
АН гишүүд битгий ард түмэн ч хэлэх үг шүүмжлэлээ хэнээс айхгүй илэрхийлэх боломжийг олгодог үүн дээр нь МАН хагаралтай эв нэгдэлгүй гэж хар пиар хийдэг . МАН нэг авилгач газрын наймаачин одоо албан тушаалын ченж хийдэг дарга нэртэй ганц хүний үгээр явдаг МАН ы үед иргэдийн ч гишүүдийн ч үг хэлэх шүүмжлэл аль нь байхгүй яагаад МАН хатуу тооцоо хийдэг учраас бүгд айдаг гэхдээ энэ нь хэзээ нэгэн цагт дэлбэрэх байх даа
2016-07-28
Зочин:
ard tymen ideh hool, umsuh huvtsas oroh orontoi bol nam uy hiih ni neeg ikh sonin bish shyy hu...
Зочин:
Bid.shaardah.erehtei.Man-n.songuuliin.mongonii.zarzuulalt.Tegeed.ovsher.dans.ene.mash.ayultai.negl.odor.buh.valut.gadagshaa.garna.shuu.Songuuld.sayatanguud.hediig.gargav.Tagnuul.bolon.tsagdaagiin.baiguulag.shalgah.estoi.Yaagaad..MAN-han.helsenees.buzav.Songuuliin.omno.yaragdach.baisansandal.suudliin.naimaa.yavaad.ehelvuu.bugdiig.shalgah.estoi.
2016-07-27
зочин:
АН-аас салсандаа баяртай байна, луйварчдын арми
2016-07-27
Novshiin MAH:
Ardiin nam ard tumnii nuruug ulam l bohiilgono doo pizda.
2016-07-27
13234:
битүү туурайтай МАН аа гэж
2016-07-27
Зочин:
хэхэ сайн мөрөөд
2016-07-27
Зочин:
Задгай цагаан АН, дотроо бугшсан МАН - нэг дэлбэ үсрэх байхда. Эвгүй дэлбэрнэ дээ. Их мөнгөний наймаа ч эвгүй биздэ. Тэрбум тэрбумаар нь мөнгө хүүлэгч гахайнуудаа
2016-07-27
Зочин:
Одоо оор хумуусын хар пяар дайн дэгдэх гэж бн
2016-07-27
Зочин:
Манын удирдлага сул бн ялсан намын шинж алга одоо бас баахан оор хумуус дэвшуулж 2 дугаар дайн дэгдэнэ гое гое юм болно дарга нь огцорно
2016-07-27
АНУ:
АН үед бүх мэдээ мэдээлэл хурдан шуурхай нээлттэй байлаа.МАН нэг л нууц дүнсгэр ТВ нэвтрүүлэгүүд хүртэл өрнөлтэй мэдээлэл бхгүй уйтгартай бна.
2016-07-27
АН:
МАН харин ч ил тод нам бна. Сонголтондоо сэтгэл хангалуун бна. Ардын нуруу тэнийнээ.
2016-07-27
Зочин:
хэхэ сайн мөрөөд
zochin:
TV-eer uls toriin medee hovor garaad baih yum ug ni AN-iig baihad ih gardagsan onoo Erdenet uildveriin 49 huvi yuu bolov
2016-07-27