Засгийн газар 13 яам 1381 орон тоотой ажиллана

img

Засгийн газрын анхдугаар ээлжит  хуралдаан өндөрлөв.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Засгийн газрын  анхдугаар ээлжит боллоо. Хуралдаанаар үндсэн 7 асуудлыг авч хэлэлцсэн. Онцгой комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймагт үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, 328 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ.  2016 оны долдугаар сарын 10-ны өдөр байгалийн гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс 70 иж бүрэн гэр, гамшигт нэрвэгдсэн 700 иргэн хоол хүнсээр хангах, туслах ажил үргэлжилсэн.  Нөхцөл байдал одоогоор нааштай болсон. Харин газар дээр авч хэрэгжүүлэх ажил байгаа юм байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан нөөц хөрөнгөөр зохицуулна.

 

Мөн 13 яам батлагдсантай холбогдуулан орон тооны нөөц батлах асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь шийдлийн Засгийн газар 15 яам 1490 хүнтэй ажиллаж байсан бол өнөөдрийн Засгийн газар 13 яам 1381 орон тоотой ажиллахаар болж, 109 орон тооны хэмнэлттэй байхаар шийдвэрлэлээ.

Шинээр агентлагийн орон тооны хэмжээ хязгаарыг баталсан.  Хуваарь шинэчлэх батлах тухай тогтоол гаргалаа.

 

Түүнчлэн  БНКУ-ын Бишкек хотод суугаа консул н.Энх-Амгалан өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Консул н.Энх-Амгалан Шадар сайдын ажлын албаны даргаар ажиллана.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Бүх салбараас сонссон. Мөн мал өвөлжих, хаваржихтай холбоотой, эрчим хүчний, боловсролын , эрүүл мэндийн гээд бусад яамдын Төрийн нарийн бичгийн, газрын дарга нар Ерөнхий сайдаас үүрэг даалгавар авсан. Наадмын дараа намар гэдэг. Тийм учраас ирэх хавар, өвлийг өнөтэй давах асуудал яригдлаа.

 

Ерөнхий сайдаас салбарын сайд нарт үүрэг даалгавар өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг даалгавар өглөө. Ахмадуудын тэтгэврийн зээлийг бууруулах асуудал олон жил яригдсан. Энэ Засгийн газрын үед ажил хэрэг болно.

 

Орлогын албан татварыг цэгцлэх асуудалд Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө. Мөн шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн хугацааг эргэн харах, хуульд байгаа зарим зүйлийг цэгцлэх талаар Хуульзүйн сайдад үүрэг өглөө.

 

“Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцлээ. Малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, ажил хэрэг болгох  талаар Ерөнхий сайд  үүрэг  өгсөн. 

 

Малын гаралтай түүхий эдийн экспортын татварын асуудлыг мөн хэлэлцлээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой ажлын хэсэг байгуулаад энэ долоо хоногоос ажилдаа орж байна.

 

Эцэст нь хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүндрэл учруулдаг.  Тиймээс цаг үеийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг даалгавар өгөгдлөө хэмээн мэдээллээ.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ard tvmen MAH-iig songoson. MAH yalsnaar ta ene alban tushaald ochson. Ard tvmnii itgeliig daaj sain ajillaarai.
2016-07-28
Зочин:
3, 4 ЖИЛ НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙСАН, ТУРШЛАГАТАЙ, УЛС ТӨРИЙН МЭДЛЭГТЭЙ ХҮН. ЗАЛУУ ХҮН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛ АВЧИХЛАА. ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.
2016-07-28
Зочин:
Namiin nariin bichig 3 jil hiij baisan gesen. Tegheer neleen turshlagatai zaluu baih oo. Bi l huwidaa demjdeg.
2016-07-28
Зочин:
Амжилт хүсье. Туршлагатай хүн сайн ажиллана гэж итгэж байна.
2016-07-28
Зочин:
Мөнхбатыг залуухан, туршлагатай хүнийх нь хувьд дэмждэг. Төр засаг залуу, чадварлаг хүмүүсээр дутагдаж байсан юм. Харин одоо сайдын томилгоонууд их таалагдаж байгаа. Төрийн ажлыг гялалзуулаад өгөх байлгүй дээ.
2016-07-28
Зочин:
Сайдууд нэгэнт томилогдчихсон. Одоо зүгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Шүүмжлээд байгаа нөхдүүд наад шүүмжлэлээ 4 жилийн дараа өгвөл яасан юм. Юу ч хийгээгүй, ажлаа хийж ч эхлээгүй байхад муулхаа больцгоо.
2016-07-28
Зочин:
Мундаг хүн дээ. Монголын төрд хэрэгтэй хүмүүсийн нэг гэж боддог.
2016-07-28
Зочин:
Harin ch sain l yrij bnlee shd. Tegeed ch ene hvn ymar uran iltgeliin temtseend oroh gej baigaa bish. Zasgiin gazriin hiij heregjvvleh chuhal chuhal ajluuda taniltsuulsan.
2016-07-28
Зочин:
Namiinhaa ajliig sain hiij baisan hvn turiin ajliig ch sain hiih n gartsaagui. Munhbatad amjilt husey.
2016-07-28
Зочин:
Хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлагнасан. Олон чухал асуудлыг хөндсөн байна лээ. Ажлын амжилт хүсье. Шинэ, залуу хүн арай илүү ажиллах байх гэж итгэж байна.
2016-07-28
Зочин:
Ийм чадваргүй гэж бодсонгүй шүү. Ярьж ч чадахгүй, явж ч чадахгүй, даргалаж ч чадахгүй, даруу байж ч чадахгүй, дэмжээд ч нэмэргүй, дэвшээд ч шалихгүй, хуурмаг үгээр ардыг намнасан, худлаа үйлдлээр АН-ыг занасан нөхөр байсан байна шүү дээ. Анхны мэдээлэл өгч байгаа нь л ийм сэтгэгдэл төрүүллээ дээ.
2016-07-28
Зочин:
ёо ёотой дарга гэх үү хаха хаха
2016-07-28
Зочин:
Тэнэг гэхэд дэндүү тэнэг хүн.
2016-07-28
Зочин:
Шүлэгчин,бөхчүүдээр МАН их дээрэлхэж байнаа та нар чадахгүй ха ха
2016-07-28
Зочин:
Энэ эргүү шатааж байсан хар хайрцагныхаа буянаар ЗГХЭГ-ын дарга болсоноо ойлгох болов уу. Ийм тэнэг хүн яаж энэ албыг хашина аа. Харваас шал тэнэг царайтай.
2016-07-28
Зочин:
Шинжлэх ухаан техник, технологийн хөгжил дэвшлийг ойлгохгүй шатааж ард түмэнд тэнэгийнхээ туйлийг харуулж байсан энэ эргүү ЗГХЭГ-ын дарга болох ч гэж дээ.
2016-07-27
зочин:
60 нь хүрсэн юм уу?
2016-07-27
Зочин:
Ene hunii alban tushaal hov bazdag ajilgui avgai nar ch hiichih ajil bna shu de hunii helj yarisan iig l da muulaad boloo shal teneg
2016-07-27
Зочин:
argaa barsan ued mongo zeel
2016-07-27