Өнөөдөр болох үйл явдлын тойм

"Рамада" зочид буудалд
08.00 цагт: БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын KOPIA Ази дахь төвүүдийн захирлуудын хурал болно. Хуралд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын дэд захирал болон Азийн есөн орны /Монгол улс, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Мьянмар, Узбекистан, Лаос/ KOPIA төвийн захирлууд оролцоно.
Чингисийн талбайд
10.00 цагт: “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн нээлт болно. Мөн Энхтайваны өргөн чөлөөгөөр өдөрлөг сурталчлах цуваа явна.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
12:00 цагт: “Тольт” бүрэн дунд сургуулийн удирдлагууд холбогдох хууль, захирамжийг зөрчиж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн газраас хумсалж барилга байгууламжаа өргөтгөх гэж байгааг эсэргүүцэж оршин суугчид мэдээлэл хийнэ.
МҮЭСТО-д
12:00 цагт: “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн нээлтийн хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ