Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана

img

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Засгийн газар яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

 

Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр  13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.

 

Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан  яамдын Бодлого, төлөвлөлтийн  газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Угаасаа л яамдын газар хэлтэс 2011 оноос ч билүү орлогчгүй байгаа шүү дээ.
2016-07-28
Зочин:
Миний мэдэж байгаагаар яамдын газар хэлтэс орлогч даргагүй ажиллаж байсан санагдах юм.Юу бичээд байгаам болоо
2016-07-28
Зочин:
Маш сайн байна. Харин одоо нэг зүйлд анхаараарай даа. АЖил хийдэггүй, мэдлэггүй, чадваргүй, ар өврийн хаалгагүй, зальтайнууд нь үлдэж төрийн ажил унагадагийг бодолцоорой доо. .
2016-07-28
Зочин:
setgegdel bichdeg hesgiig haaj hunii ug heleh hevlen niitleh erh choloog haaj bgaa um baihdaa. ene saidad ner devshih gej bgaa bololtoi humuusiin tuhai gargaad setgegdel bichih ni haalttai baih bolj. Ene odoo kommunist arga um baihdaa.
2016-07-28