Emart хаалгаа барилаа

Солонгосын сүлжээ дэлгүүр Emart-ын Монгол дахь салбар өнөөдөр албан ёсны нээлтээ хийсэн билээ. Нээлтийн хямдрал, барааны сонголтыг сонирхсон худалдан авагчдын цугларал тус дэлгүүрийг түр хаагдахад хүргэлээ. Хэт их ачааллаас үүдэн системд доголдол гарсан учраас дэлгүүрийнхэн өнөөдөр хаалгаа барьжээ.
Emart сүлжээ дэлгүүрийн нээлтийн хямдрал наймдугаар сарын 10-ны дуустал үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09:00-22:00 цаг хүртэл ажиллана гэдгээ албан ёсны цахим хуудсанаа бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ