Мэргэжлийн засагт багтах дөрөв

img

Дөрвийг нь сугалан үлдээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүрэлдэхүүн өнөөдөр бүтэн болно. “Ашигтай сонирхлын зөрчилтэй” хэмээн АТГ-аас тодорхойлогдсон Ж.Цолмон, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Д.Цэнгэл нарыг МАН-ын Удирдах зөвлөл дахин нэрийг нь дэвшүүлсэнгүй. Ингэснээр МАН нийгмийн эсэргүүцэл, шүүмжлэлийг бодлогодоо давхар харгалзан үзлээ гэж болно. Мөн сайдад дахин нэр дэвшүүлэхдээ “давхар дээл”-ээс гадуур эрхмүүдийг оруулж ирлээ. Басхүү Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг дахин зөвшилц гэх албан бичгийн хариуг тааллаар нь хэрэгжүүлэв.

 

БХБ-ын сайдад хотын экс мэр Г.Мөнхбаярыг, ЭМ-ийн сайдад Арьсны судлалын төвийн захирал А.Цогцэцэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт уяачдын холбооны тэргүүн П.Сэргэлэнг, ЭХ-ний сайдад тус салбарын экс дэд сайд Т.Энхтайван нарын нэрийг Удирдах зөвлөлөөс нь дэвшүүлж, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ. Сайдад нэр дэвшигчидтэй холбоотой нийгмийн сүлжээгээр жиргээд эхэлсэн. Ер нь сайдад нэр дэвшигч П.Сэргэлэнгээс бусад нэр дэвшигчдэд олон нийт мэргэжлийн гэсэн тодотголыг зүүж байна.

 

Г.Мөнхбаяр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байснаар нь нийслэлчүүд бид анхдахгүй. Инженер мэргэжилтэй түүнийг МАН үнэлэхүй ялалт байгуулсны дараагаар Эрдэнэт үйлдвэрийн даргаар очих бор шувуу нисч байсан. Харин одоо мэргэжлийн салбартаа сайдаар томилогдохоор нэр дэвшээд байна.  Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хотын тохижилт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хэрэгжүүлсэн эрхэм. 

 

Горилогчдыг нам дарж, ЭМ-ийн сайдад нэр дэвшихээр тодрон гарч ирсэн эрхэм бол Арьсны судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг. Эмч мэргэжилтэй тэрбээр энэ төвд захирлаар нь 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм билээ. МАН жендэрийн харьцааг харгалзан түүнийг ЭМ-ийн сайдад нэр дэвшүүлсэн байх. Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, мэргэшсэн боловсон хүчин аж. 

 

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч П.Сэргэлэн Морин спорт, уяачдын холбоогоороо олонд танигдсан, “Монхангай” группыг үүсгэн байгуулагч аж. Биеийн тамирын багш мэргэжилтэй гэх сураг дуулдсан.

 

Харин Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваныг салбараа удирдаж байсан, ажлын туршлагатай эрхэм гэж ам сайтай байгаа ч уяач, МАН-ын дарга М.Энхболдтой хурдан морь сонирхдогоороо нэг хоббитой хэмээцгээх юм билээ. Ямартаа л “Сайдад нэр дэвшигчдээ гаднаас томил гэхээр уяан дээрээс бариад ирэх юм” гэх явган яриа газар авах вэ.

 

Юутай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчтэй дөрвөн сайдаа зөвшилцөхөөр нэр дэвшүүлэхтэй зэрэгцээд АТГ-т ч албан бичиг хүргүүлэх биз. “Ашиг сонирхлын зөрчилтэй гэхгүй бол дээрх дөрвөн эрхмийг УИХ-д өргөн барьж, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх томилно.

 

Ингэснээр Засгийн газрын бүрэлдэхүүн бүтэн бүрдэж, үүргээ гүйцэтгэсэн анхдугаар чуулган ч хаалтаа хийнэ. Засгийн газар анхны хуралдаанаараа 13 яам 1380 боловсон хүчний орон тоотой ажиллахаар болсон. Засгийн газар хэмнэлтээс эхэлж, яамдын газар, хэлтсүүд орлогчгүй, агентлагийн дарга нар зөвлөхгүй, бас албандаа жижиг машин унахаар болохоор шийдвэрлээд байгаа.

 

Ийнхүү бүтэн бүрдсэн Засгийн газар ирэх жилүүдэд ажлаа сайн хийж, эдийн засгаа сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийг  олон нийт хүлээж байна.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөөгий:
Цогцэцэг эмчийг дэмжиж байнааа. Мэргэжлийн хүн энэ салбарыг өөд нь босгоод ирэх байлгүй дээ амжилт хүсье
2016-07-31
мөөгий:
Цогцэцэг эмчийг дэмжиж байнааа. Мэргэжлийн хүн энэ салбарыг өөд нь босгоод ирэх байлгүй дээ амжилт хүсье
2016-07-31
irgen:
Hodoo aj ahuin Saidad damjuulah zuil bna. odoo baigaa toriin nariin bichigiin darga Ariunbold mergejilten Amarjargal 2 mon ch ih avilga avsan daa, odoo irged biznes erhlegchid gomdoloo gargah heregtei
2016-07-30
Зочин:
Уяач гэхээрээ бөх шиг цүзгэр, хөшиж хөөрсөн, аахилж уухилсан өвчний үүрнүүд явж байх юм. Биеэ засаагүй хүн чинь төрөө засаж чадах уу?
2016-07-30
Зочин:
Энэ эмнэлгээр баяжсан Цогцэцэг аль эрт сонгуулийн өмнө сайд болчихсон байсан, наана нь худлаа баахан жүжиг тавьж байсан юм гэнэ. АТГ -аар худлаа найруулга хийж байгаа юм байна. Энэ авгай олон хувийн эмнэлэгтэй мөртлөө яах ч үгүй байгаа биз дээ. Ми Энхболдын дэглэлт явагдаж байна. Угаасаа Цолмонг сайд болгохгүй бсан гэнээ.
2016-07-29
Zochin:
Tsogtsetseg bolj bn.Demgig bna.
2016-07-29
зочин:
Уяачид хурдан морь уралдуулагч Энхтайван Сэргэлэн гээд
2016-07-29
unshigch:
Tsogtsetseg emchiig demjij bna.Ter ene albig xiij chadna gedeg itgeltei bna!
2016-07-29
цогцэцэг сайн сонголт:
Цогцэцэг маш зөв сонголт мэргэжлийн хүн
2016-07-29
Иргэн:
СЭРГЭЛЭН БИШЭЭ. БУСАД НЬ БОЛЖ БАЙНА.
2016-07-29
Зочин:
Энэ 4 эрхэмийг АТГ ээр шалгуулах хэрэгтэй бүгдээрээл ашиг сонирхолын зөрчилтэй улсууд ийм байж МАН томилгоо хийх гэждээ МАН гүшүүдээ хуурсаар л байна
2016-07-29
injee:
Amjil husie mergejliin hun bna eruul mendiin salbar ondiihnee
2016-07-29
Зочин:
Авилгачид. Уяачид. Казиночид. Ааштай авгай нараар дүүрсэн засаг.
2016-07-29
sochin:
xexe ochij ochij Sergelen gex vmar ch bolobsrolgvi uyach nertei xiirxvv balai noxor Mongol tor dampuursan gedeg ni vnen bololtoi Boliochee arai ch dee oor xvn oldoogvin bxda
2016-07-29
Зочин:
Дэмжиж байна аа
2016-07-29