Хүүхдийг эхийн сүүгээр хооллоё

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" дэлхийн долоо хоног ирэх сарын 1-7-ны өдрүүдэд болно.
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийн хүрээнд:
• Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 8 дугаар сарын 2-ны 16.00-20.00цагийн хооронд
• Шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг 8 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад 2010 онд нийт нялхсын 66 орчим хувийг эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихсэж, өвчин хүндрэх, амь насаа алдаж байгаа нь мэргэжилтнүүдийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ