Ц.Сандуй:“Аз жаргалтай хот” байгуулах эхний алхмаа хийлээ

img

 

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.
 
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.  
 
“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн  иргэд  тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж,  сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ.  

НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган  “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна. 

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ” гэв.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон “Богд хан төмөр зам” барих  ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол,  бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулах юм.  Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
МАН ыхан л аз жаргалтай байгаа байх даа зарим нь албан тушаал өгч мөнгө аваад мөнгө өгсөн нь албан тушаалаа авч төрийн мөнгөнөөс нөхөөд л
2016-08-01
sandui:
hot maani ingeed az jargaltai bolchihloo... odoo bugdeeree divaajin baiguulj toglozgooyo
2016-08-01
sunduika ????:
az jargalaasaa umnu ariun zever yarival yaasimbee?
2016-08-01
Зочин:
malnuud eeljleed l nairsag, az jargaltai geed l t1tsgeeh yum, concept n’ hurtel mal… yostoi l uhsen nohoin otsgor
2016-07-31
Зочин:
энэ ац өөрөөл аз жаргалтай байна биз
2016-07-30
zochin:
az jargaltau hotoo baiguulaad bai chadah uy hvvhdiin 20, huwitsaanii 1000 g ogchij chadahgvi baij hudlaa huts za sundui minee chi l ooroo az jargaltai harsgdaj yaj dahiad idehvv geed l bgaa shvv dee soginohairhandaa vum dorwitoi hiigeeteidee tehgvi bol hoh ni l bolno shvv gerd helche za
2016-07-30
naad hudla buten baiguulalt gdg yuma boli:
Harinterni orond zamiin tsagdaa nariin asuudlaa torguulia tsegtsel ard tumniig torguuliar shuldgiig zogsoo
2016-07-30
zochin:
Энэ хүмүүс их сонин шүү. Дэмжихийн оронд. Атаархадаг юмуу хаашаа юм. Ингэх тусам нь ажлаа сайн хийж гялалзах хэрэгтэй. Амжилт.
2016-07-30
xm:
vxsen xadsniixana az jargaltai xot . laaz shil tvvsen dvvren tachigtaa dulsan mongolchuud
2016-07-30
Зочин:
Uchigduriin boroo ehlel ni uu
2016-07-30
Зочин:
Uuruu l ih az jargaltai bolzon haragdjiin daa nowshiin zaluu, yag baiguulaach, setgel bhgui iim yumuud hiidgui l bhgui yu,
2016-07-29
Зочин:
Мөн Х У Ц В А А чи
2016-07-29
Зочин:
Ner yahav ee, gol n ajil. Yum hiie gesen setgel baigaa bololtoi, reklam chin hetreh vii, anhaaraarai daa, Sandyi
2016-07-29
Зочин:
Ner yahav ee, gol n ajil. Yum hiie gesen setgel baigaa bololtoi, reklam chin hetreh vii, anhaaraarai daa, Sandyi
2016-07-29
Зочин:
зүгээр л найрсаг улаанбаатараа үргэлжлүүлээд яв л даа. сайн хийвэл сонгогчид ойлгоно
2016-07-29
“Аз жаргалтай хот” ХУЦААЧ:
“Аз жаргалтай хот” ЮУГАА СОЛИОРООД ЭНЭ ТЭНЭГҮҮД. ХЭЗЭЭЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛЭЭ ХАМРЫН ДООР ХАГАРХАЙ ГЭДЭГ ШИГ. ТЭГЭЭД АЗ ЖАРГАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГААГАА ПЗНУУД ВЭ.
2016-07-29
IRGEN:
SUNDUI GUAI EHLEED HOTIIHOOOO BOHIR US ZALILUULAH SHIGAMAA SHINE ORCHIN UEIIN BAIDLAAR SHINECHLEH HEREGTEI BNA.2 ODOR SHIRUUN BOROO ORVOL HOT TER CHIGEERE UERT AVTHAAR BNA SHUUUUU.EHLEED AJILAA SUURIAS NI EHLEEEEE.
2016-07-29
бөый:
Харах зүйл юу ч байхгүй. Яаж албан тушаал зарах уу? Авилгал авах уу? Өөр сэтгэлгээ байхгүй ээ. Бүгд л Үүлийн эхлүүлсэн ажил байна. Тэгэхээр ҮҮл шиг дайчин ажиллах сэтгэл, бас үүл шиг мөнгө босгож бага албан тушаалтнуудаа ажиллуулж чадах чадвар үнэхээр байхгүй ээ
2016-07-29
бөый:
Харах зүйл юу ч байхгүй. Яаж албан тушаал зарах уу? Авилгал авах уу? Өөр сэтгэлгээ байхгүй ээ. Бүгд л Үүлийн эхлүүлсэн ажил байна. Тэгэхээр ҮҮл шиг дайчин ажиллах сэтгэл, бас үүл шиг мөнгө босгож бага албан тушаалтнуудаа ажиллуулж чадах чадвар үнэхээр байхгүй ээ
2016-07-29
бөый:
Харах зүйл юу ч байхгүй. Яаж албан тушаал зарах уу? Авилгал авах уу? Өөр сэтгэлгээ байхгүй ээ. Бүгд л Үүлийн эхлүүлсэн ажил байна. Тэгэхээр ҮҮл шиг дайчин ажиллах сэтгэл, бас үүл шиг мөнгө босгож бага албан тушаалтнуудаа ажиллуулж чадах чадвар үнэхээр байхгүй ээ
2016-07-29
Z:
сайхан шаах юумаа
2016-07-29
tuvshin:
unen uu unen bol 2 garaa orgood demjij bna shuu ene ih ajiliig hiihed 4 jild amjih uu amjuulahiin tuld honogt 4 tsagaas iluu untaj bolohgui shuu hagas buten saind amarch bolohgui amjilt
2016-07-29
Зочин:
Монголын сайхан нэр, үгсийг авч дууслаа даа.
2016-07-29
Зочин:
KHOGIIN LALAR , KHOTYN GAZRYN NAIMAACHNY GAR KHUL
2016-07-29
ссми222:
ЭНэ газрын наймаачин, албан тушаалын ЧЕНЖ биднийгээ АЗ жаргалтай амьдруулах юм гэнээ ХАХХА
2016-07-29
Зочин:
яг үнэн
2016-07-29
инээдтэй байна:
Яаж ч харсан газрын наймаачин.
2016-07-29
Зочин:
яг үнэн