Хотын экс дарга Э.Бат-Үүл том жийпнээс татгалзаж, приус унадаг байсан. Хэмнэлтийг өөрөө эхэлсэн түүний үлгэр жишээч үйлдлийг хотын шинэ мээр Су.Батболд үргэлжлүүлж байна. Тэрбээр хотын дарга асан Э.Бат-Үүлийн унадаг байсан приус машиныг албан хэрэгцээндээ ашиглаж байна.
Засгийн газраас агентлагийн дарга нарыг том жийпнээс татгалзаж, жижиг тэрэг ашиглахыг үүрэг болгоод буй. Тэгэхээр дарга нар Засгийн газрын үүргийг хэрэгжүүлж, хотын даргаас үлгэр жишээ аван жижиг машин унах нь хэмнэлт хийгээд зогсохгүй нэр хүндэд нь ч нэмэх оноо авчирна.
В.Бат