П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, П.Ганхүү нарыг дэмжлээ

img

Эдийн засгийн болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хамтарсан хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэнг томилох асуудлыг хэлэлцэв.  Сайдад нэр дэвшигч П.Сэргэлэнгийн товч намтрыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

 

 

П.Сэргэлэн нь УБИС, СЭЗДС-ийг багш, санхүүч мэргэжлээр тус тус төгссөн. АНУ, БНХАУ зэрэг оронд малын удмын сан, ЖДҮ-ийн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан аж. Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад П.Сэргэлэнг томилохыг байнгын хорооны гишүүдийн 95 хувийн саналаар дэмжлээ.

 

Дараагаар нь Эдийн засгийн байнгын хороо үргэлжлэн хуралдав. Хуралдаанаар БХБ-ын сайдад нэр дэвшигч Г.Мөнхбаяр, ЭХ-ний сайдад нэр дэвшигч П.Ганхүү нарыг хэлэлцэв. БХБ-ын сайдад нэр дэвшигч Г.Мөнхбаяр нь Уралын Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Монгол Улсын зөвлөх инженер. Улаанбаатар хотын ОСНААУГ-ын дарга, НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг даргын албыг тус тус хашиж байсан. Төрд 27 жил, үүнээс улс төрд 9 жил ажилласан байна.

 

Харин ЭХ-ний сайдад нэр дэвшигч П.Ганхүү дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй.

 

Байнгын хорооны гишүүдийн 90 гаруй хувийн саналаар БХБ-ын сайдад Г.Мөнхбаярыг, ЭХ-ний сайдад П.Ганхүүг томилохыг тус тус дэмжив.

 

 

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар ҮСХ-ны даргаар А.Ариунзаяаг, СЗХ-ны даргаар С.Даваасүрэнг томилох асуудлыг хэлэлцэн дэмжив.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Munhbayaraa mkv chuluulj 80-mkv deesh oron suutsiig 5-8- hamaruulj uguuchee ard olon chin mash hvnd bolloo bid shaardah erhtei shvv hurdalaachee
2016-07-29
Zochin:
Munhbayaraa
2016-07-29