Иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БХБ-ын сайдаар Г.Мөнхбаярыг, ЭХ-ний сайдаар П.Ганхүүг, ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэнг, ЭМ-ийн сайдаар А.Цогцэцэг нарыг тус тус хэлэлцэн томилов.

 

Ийнхүү Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр:

 

-Засгийн газар бодитой үнэн тоо хэлж, иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно. Шуурхай ажиллаж, МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг баяжуулах боловсруулж, УИХ-аар баталуулна.   Төр засаг тогтвортой, алдах эрхгүйгээр хурдтай ажиллахыг Ерөнхий сайдын хувьд ойлгож байгаа. Нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг олж, төсөв мөнгөний нэгдсэн тоо баримтыг танилцуулж, УИХ-аар батлуулна. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, орж ирсэн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах, эдийн засгийн түвшин сэргээх асуудалд онцгой анхаарч ажиллана. Наадмын дараа намар гэдэг.  Ажилдаа шуурхайлж орохыг салбарын сайд, шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож байна. Сонгогчдын хувьд цагийн тоолуур нь гүйж эхэлсэн. Цаг биднийг хүлээхгүй. Одоо биднийг ажил хийх таатай нөхцөл хүлээхгүйгээр зүтгэж ажиллах үе ирж байна. Монгол төрийн уламжлалт залгамж зан чанарыг хадгалж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллацгаая гэлээ.

 

Отгон чуулган  урьд шөнө хуралдан 4 сайдаа хэлэлцэн томилсоноор Засгийн газар танхимаараа үүрэг гүйцэтгэгчгүй ажиллах боломжийг бүрдүүлж өглөө.  

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Darga nertei luivarchidaa ajilaa hiigeechee mqsh hvnd bolloo ene undur bairnii zeeltei ard irged chin an-han yalgaad hyasan man- han odoo ajilaa hiigeechee
2016-07-31
Зочин:
Za chi nohoor ajillasan shig ajillana shuu
2016-07-31
Зочин:
хужаа нар баахан мөнгө өгөөд л юм хийхээр болж байгаа нь юу л болгох гээд байна даа энэ улс орныг
2016-07-30
zzz:
Amjilt hysie, Dooguur udirdah ajiltanguud, guizetgeh ajiltanguud ih hynd surtaltai, soelgui shyy,,,Hamgiin gol asuudal aimguudiin darga nar aimgaa hogjyyldeggui asuudliig mash hyanaj ajillah heregtei, Asar uudam nutag aimgaa hogjyylehgui ,ganz gazar shavsan oron bolloo,,,,Aimguud ezguireh ayul tulaad baina,,,,Hogjihgui bol hot ruu nyyne,,,!!!!!!!!!!!!
2016-07-30