Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
2016-07-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд хороодын бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав.  Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энхболд нарыг харьяалуулжээ.

 

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар багтсан байна.

 

Ёс зүйн дэд хороонд  гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар харьяалагдсан бол  Нутгийн удирдлагын дэд хороо гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Э.Цэрэнбат, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны  бүрэлдэхүүнд гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарыг харьяалагджээ.

 

Тусгай хяналтын дэд хороо  УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байна. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороонд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, С.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, С.Эрдэнэ нар багтжээ.

 

Харин Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа нарыг харьяалуулжээ.  

 

Харин хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулдаг. Иймээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд  гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагджээ.

 

Мөн Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог  гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин