Эхийн сүүний ач тус

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” өнөөдрөөс эхэлж байна. Энэ өдрийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэж буй. Манай улс энэ жил “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тэмдэглэж байна.
- Хөхний сүү хүүхдийн бие махбодид хэрэгцээтэй, шинэгэхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулашгүй хүнсний бүтээгдэхүүн юм.
- Хүүхдийг төрснөөс хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолох нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар бууруулдаг байна.
- Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг.
- Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор жил тутам 20 000 эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас эндэхээс сэргийлэх боломжтой.
- Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ