Шүдээ янзлуулсаны дараа хориглох зүйлс
Шүдээ янзлуулсаны дараа хориглох зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Та шүдээ янзлуулсаны дараа 30-45 минутын зайтай зөөлөн даавуу эвсэл хөвөн зүүх хэрэгтэй.
Алхам №2

Та хэрвээ тогтмол цагт шүдээ угаадаг бол шүдээ янзлуулсаныхаа дараа энэхүү давтамжаа өөрчлөх хэрэгтэй.
Алхам №3

Шүдээ янзлуулаад 72 цаг буюу гурван өдөр шүдээ сойздож угаахгүйгээр зориулалтын шингэн эвсэл сода болон давстай усаар амаа зайлах хэрэгтэй.
Алхам №4

Шүдээ янзлуулаад хэрэглэж байсан сойзоо соль. Шинээр худалдан авсан сойзны чинь үс зөөлхөн байх ёстой.
Алхам №5

Эхлээд амаа зайлаад дараа нь шүдээ угаах. Шүдээ янзлуулсаны дараа шүдний ойр орчим их эмзэг болсон байдаг. Тиймээс та эхэлж амаа зайлж сураарай.
Алхам №6

Хоол идэх үед эмчлүүлсэн шүд өвдөх эсвэл хоолны дуршил буурч, дотор тань эвгүй байгаа бол заавал эмчид хандана.
Алхам №7

Шүдээ бүрэн эдгэрэх хүртэл давстай усаар амаа зайлах.
Алхам №8

Янзлуулсан шүдэндээ хүрэхийг хориглоно.
Алхам №9

Ундаа соруулаар уух хориотой.
Алхам №10

Шүдээ бүрэн эдгэрэх хүртэл цэвэр ус уух.
Алхам №11

Халуун цай уух хориотой.
Алхам №12

Хэрвээ та амттан идэхийг хүсвэл шоколад, чихэрнээс татгалзаж, харин тараг, жимстэй йогурт зэргийг хэрэглээрэй.
Алхам №13

Тамхи татах хориотой.
Алхам №14

Эмчилгээ хийснийхээ дараа заавал хүйтэн жин тавиарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ