Залуу уяачдын холбоо байгуулагдав

img

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харъяат залуу уяач Н.Мөнхбаясгалан Монголын Морин Спорт Залуу Уяачдын холбоо /ММСЗУХ/-г байгуулжээ. Түүнд Улсын бүртгэлийн гэрчилгээг долдугаар сарын 29-нд олгосон байна.

 

 

Уяач Н.Мөнхбаясгалан өмнө нь “Залуу уяачдыг дэмжих бодлого алга. Дэмжихийн оронд хавчин гадуурхаж байна. Нэг хэсэг уяачид Үндэсний их баяр наадамд морио уралдуулж чадахгүй ММСУХ-ны наадамд очдог. Нөгөө хэсэг нь ММСУХ-ны наадамд морио уралдуулж чадахгүй Төрийн их баяр наадамд очдог. Ийм л хоёр өөр улсад амьдарч байгаа шиг дунд нь залуу уяачид хавчуулагдаад байна” хэмээсэн юм. Улмаар энэ байдалтай тууштай тэмцэж, Залуу уяачдын холбоог байгуулах тухай хэлж байсан билээ.

 

 Ийнхүү тэрбээр ММСЗУХ-г байгуулж залуу уяачдыг санал хүсэлтээ илэрхийлэн нэгдэж ажиллахыг уриалсан байна. Үйл ажиллагааны чиглэл зорилгыг тодорхой болгож, энэ сард холбооныхоо анхдугаар хурлыг зохион байгуулах ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
сайд болно гэж бүү горьд
2016-08-02
Зочин:
Зөв зөв. Наадмаар ч гэсэн залуу уяачид нь тусдаа морио уралдуулж байсан нь дээр. Тэгэхгүй бол М.Энхболд, Сэргэлэн нараар толгойлуулсан хөгшин уяачидын урдуур орно гэж байхгүй.
2016-08-02